• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийслэлийн 21 барилгад хийн халаалалт нэвтрүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-03
Ангилал: Нийгэм
Нийслэлийн 21 барилгад хийн халаалалт нэвтрүүлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ААН, байгууллауудыг хийгээр халаах төсөл хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайханы танилцуулснаар “Шингэрүүлсэн шатдаг хийг ААН, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм.

Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 129 дугаар сургууль, 214 дүгээр цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлсэн. Эдгээр сургууль, цэцэрлэг  дулааны урсгал зардалд жилд 98.2 сая төгрөг зарцуулдаг байсан бол хийн халаалт нэвтрүүлснээр 93.8 сая төгрөг болж буурчээ. Уг төслийг хэрэгжүүлснээр дулааны урсгал зардал 50 хүртэлх хувиар боломжтой” гэлээ.

Төслийг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулж, цаашид үйл ажиллагааг  хариуцан ажиллах юм. Төслийн хүрээнд нийт 60-80 барилгын дулааныг хийн халаагуураар шийдэх бөгөөд энэ онд 21 барилгад хийн халаалт нэвтрүүлэх аж. Үүнд сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд багтаж байна. Нийслэлд агаарын бохирдлын:

  •  80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон ААН, байгууллагын халаалтын зуух,
  • 10 хувийг тээврийн хэрэгсэл,
  • 5-6 хувийг дулааны станцууд,
  • 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо эзэлж байсан юм.

Тэгвэл 2019 оны 5 дугаар сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй болсноор 2019-2020 оны өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ жил нам даралтын зуухуудыг халж, дэвшилтэт техник, технолги ашиглан агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар буулгана.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлээ дэмжинэ. Ингэснээр ажлын байр ч нэмэгдэх давуу талтай гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва онцоллоо. НИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлаар санал солилцон тогтоолын төсөл баталлаа.

Previous Post

Дорнод аймгийн зургаан сумын Цагдаагийн хэсэг автомашинтай боллоо

Next Post

‘BTS’ хамтлагийн шинэ дуу Billboard жагсаалтыг тэргүүллээ

Next Post
‘BTS’ хамтлагийн шинэ дуу Billboard жагсаалтыг тэргүүллээ

'BTS' хамтлагийн шинэ дуу Billboard жагсаалтыг тэргүүллээ

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.