• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрчим хүчний үнэ нэмэгдэхгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-02
Ангилал: Нийгэм
Эрчим хүчний үнэ нэмэгдэхгүй

Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга А.Тлейхан өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр, цахилгаан, дулааны үнэ тариф 10 дугаар сараас 2 дахин нэмэгдэнэ гэсэн мэдээллийг няцааж, “Энэ онд цахилгаан болон дулааны эрчим хүчний үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй. “COVID-19”-ийн цар тахлын улмаар бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ онд эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, ААН, компаниудын санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байна.

Гэвч эрчим хүчний салбарт хэрэглэгч нараа дээдэлсэн бодлого хэрэгжүүлж, үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд дотоод нөөц бололцоог ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэл, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах шийдвэр гаргасан ажиллаж байна” гэв.

Эрчим хүчний салбар дахь алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд:

  • Өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах,
  • Өндөр өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах,
  • хямд үнэтэй эс үүсгүүрүүдийг илүү ачааллах,
  • Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлыг бууруулж, хэмнэлт гарган ажиллахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ.

Цааш нь тэрээр хэлэхдээ, “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4.9 сая дулааны эрчим хүч хэрэглээд байна. Цахилгааны хэрэглээ төлөвлөсөн хэрэгцээнээсээ буурсан. Энэ нь цар тахалтай холбоотой гэж үзэж байна. Хэрэглээ буурсан болохоор орлого буурсан. Гэхдээ эхний 7 сарын байдлаар эрчим хүчний хэрэглээг хэвийн хангасан. Нэгэнт үйлдвэрлэл буурсан. Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг 18 эх үүсвэр бий. Тэднийг хямд байлгах үүднээс үнэтэй цахилгааныг багасгах, хямд үнээр үйлдвэрлэж байгаа эх үүсвэрийг ачааллыг нэмэх бодлого барьж ажиллалаа.

Эхний 7 сарын байдлаар манай салбар 597 тэрбум төгрөгийн орлого оллоо. Гэсэн ч хөрөнгийн дутагдал, санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Урьдчилсан байдлаар 40-өөд тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарлаа. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг нийгэмд ачаалал өгөхгүйгээр шийдэхээр ажиллаж байна. Манай салбар хэмнэлтийн горимоор ажиллах болно’ гэв.

Previous Post

Цахилгааны хөнгөлөлтийг баталгаат тоолууртай хэрэглэгч эдэлнэ

Next Post

Монголын 3×3 сагсан бөмбөгийн баг Америкийн багтай тоглоно

Next Post
Монголын 3×3 сагсан бөмбөгийн баг Америкийн багтай тоглоно

Монголын 3x3 сагсан бөмбөгийн баг Америкийн багтай тоглоно

Шинэ мэдээ

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Өнөөдөр бар, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-10-15
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

2026-10-14
БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

2026-10-14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.