• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

СУДАЛГАА: У.Хүрэлсүх ЖДҮ-чдийг ялгаж албан тушаалд томилсон гэв үү?

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-27
Ангилал: Тод мэдээ, Улс төр
СУДАЛГАА: У.Хүрэлсүх ЖДҮ-чдийг ялгаж албан тушаалд томилсон гэв үү?

Шинэ Засгийн газрын сонгуулийн өмнө амалж байсан амлалтууд, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа. Мөн шударга бус томилгоо хийгдсээр байгаа нь олон нийтэд таалагдахгүй байгаа гэсэн судалгаа гарчээ.

Тухайлбал, ‘МЭК’  хараат бус судалгааны байгууллагаас ‘Улс төрийн барометр’ судалгааг сар бүр гаргадаг. Энэхүү судалгааны наймдугаар сарын дүнгээр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч Х.Баттулга нарын рейтинг буурчээ. /Доорх зургаас үзүүлэлтийг харж болно/

Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн өмнө цэвэрлэгээ хийнэ хэмээн олон нийтэд амалж байсан амлалтдаа хүрээгүй. Мөн гадаадад байгаа Монголчуудаа авч чадахгүй байгаа, иргэдийн хүлээлтэд хүрч ажиллах тал дээр анхаарлаа хандуулахгүй байгаа нь түүний улс төрийн рейтинг унахад  түлхэц болжээ.

 Ерөнхий сайдын рейтинг унахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь ЖДҮХС-аас зээл авсан их хурлын гишүүд болон бусдад хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан ч үүндээ хүрэхгүй харин албан тушаалд томилсон. Өөрийн фракцад багтдаггүй ЖДҮ-чдэд хариуцлага тооцож байгаа нь шударга бус хэмээн иргэд үзэж буй нь судалгаагаар гарчээ.

У.Хүрэлсүх өөрийн хүрээллийн ЖДҮ-чдээ хэрхэн өргөв:

  1. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг томилсон. Тэрээр, 2018 онд Засгийн газрын ХЭГ-ын дэд даргаар богино хугацаанд ажиллаж байхдаа ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдон ажлаа өгч байв. У.Хүрэлсүхийн талын хүн гэгддэг Б.Бат-Эрдэнэ нь албан тушаалаа ашиглан өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн эхнэр Болортуяагийнхаа “Рич холдинг” ХХК-ийн нэр дээр ЖДҮ сангаас 400-н сая төгрөгийн зээл авсан байдаг.
  1. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж буй Ж.Энхбаяр бас ЖДҮ-чин. Тэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр ч удаа зээл авсан тухай мэдээллийг сэтгүүлчид дэлгэж байв. Ж.Энхбаяр нь “Газар буудай” компаниар дамжуулан төрийн сангаас 950 сая төгрөгийн зээл авсан.
  1. “ЖДҮ” асуудлаасаа болж Зам, тээврийн хөгжлийн сайдаасаа огцорч байсан Я.Содбаатар шадар сайд болоод дэвшсэн. УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг авсан юм. Я.Содбаатар бол У.Хүрэлсүхийн дотны найз.

Тодруулбал: ЖДҮ-чин Я.Содбаатараас болж У.Хүрэлсүхийн нэр хүнд гэрлийн хурдаар унаж байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өндөр нэр хүнд 2020 оны УИХ-ын сонгуулиар намаа авч гарсан гэж магтацгаасан. Энэ үнэн бол сар гаруйхны дараа болох Орон нутгийн сонгуульд МАН ялагдал амсч магадгүй боллоо. Ийнхүү судалгааны дүнгээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүнд огцом уналттай байгаа дүнтэй гарчээ.

Үүнийг дөрвөн шалтгаантай гэсэн байна.
1-рт, COVID19 цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн үр дагавар 2-рт, ЖДҮ-гийн зээл авсан улстөрчид 3-рт, Засгийн газрын зарим томилгоо 4-рт, Эдийн засгийн нөхцөл хүндэрч буй явдал гэсэн шалтгаануудыг судалгаанд хамрагдсан иргэд дурджээ.

Дашрамд дурдахад эхнэрийнхээ үүсгэн байгуулсан ‘Эпато анарваан’ компанийн нэр дээр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл аьч, үүнийхээ төлөө хариуцлага хүлээж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан Я.Содбаатарыг Шадар сайдаар томилсон нь олны шүүмжлэлийг дагуулсан юм.

Харин бусдын ЖДҮ-чин гэгдээд байгаа зарим гишүүд өндөр албан тушаалд томилогдох биш торны цаана суусан:

  1. УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Шүүхийн шатанд Б.Батзориг нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргав.
  1. УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг гэм буруутай гэж үзээд түүнд 2 жил 6 сарын хорих ял оноож нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэр гаргасан. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ‘Доктор МЭИК’ компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм.
  1. ЖДҮХС-гаас зээл УИХ-ын гишүүн асан Г.Солтанд ‘Монгол шаазан’ ХХК-д ‘Малын тэжээл үйлдвэрлэх”’төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлсөн гэж үзсэн юм. Тэрбээр ‘Монгол шаазан’ ХХК-нд 950 сая төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж авсан байдаг.
  1. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас ‘Сапфир стоун’ ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан эцэслэн шийдвэрээ гаргаагүй байгаа бөгөөд түүнд хорих ял төлөвлөсөн талаар хэвлэлийнхэн хөндөн бичсээр байгаа.

Previous Post

Бүх цэргийн наадмын барилдаан ирэх есдүгээр сарын 13-нд болно

Next Post

Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар бороо орно

Next Post
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар бороо орно

Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар бороо орно

Шинэ мэдээ

Рианнагийн харш руу буудсан эмэгтэйг баривчилжээ

Рианнагийн харш руу буудсан эмэгтэйг баривчилжээ

2026-03-10
Үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

Үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

2026-03-10
У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

2026-03-10
Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

2026-03-10
Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

2026-03-10
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

2026-03-10
Хятад Улс Африкийн 53 орноос орж ирэх барааны импортын татварыг тэглэлээ

Хятад Улс Африкийн 53 орноос орж ирэх барааны импортын татварыг тэглэлээ

2026-03-10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-10
Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

2026-03-10
Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.