• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төрийн ордноос мэдээлэл хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгууллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-26
Ангилал: Нийгэм
Төрийн ордноос мэдээлэл хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгууллаа

Дэлхий нийтэд тархсан ‘ковид-19’ цар тахалтай холбогдуулан Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдалд өнгөрөгч хоёрдугаар сараас шилжсэн билээ. Улмаар, Төрийн ордонд ч энэ дүрмийг хэрэгжүүлж, сэтгүүлчдийг Төрийн ордны үүдний танхимаас цааш нэвтрүүлэхгүй хэмээн хөл хорио тогтоосон бөгөөд энэ хөл хорио өчигдөр гаргасан УОК-ын шийдвэрээр ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх нь тодорхой болов.

Сэтгүүлчид улстөрчдийг чуулганы танхимаас гарч ирсэн даруйд анхаарал татсан сэдэв, хариуцлага шаардсан асуудлаар ярилцлага, тодруулга авч чадахгүйд хүрч,  улстөрчид нь харин тусгайлан бэлтгэсэн индэр дээр үүдний танхим руу гарч ирж ярилцлага өгөх, эсвэл өөрийнхөө хүссэн хэвлэлийг нэр өгч дуудах зэргээр ялгаварлаж эхэлсэн юм. УИХ-ын сонгуулийн өмнөхөн эхэлсэн энэхүү хөл хорио өнгөрөгч хаврын чуулганы турш үргэлжилж, өдгөө ч ээлжит бус хуралдаж байгаа цаг үед үргэлжилсээр байна.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн улстөрчдийн захиалсан хөгжмийг олон нийтэд түгээх байдлаар хагас жил гаруйн хугацаанд ажиллав. Гэвч нэр бүхий гишүүд энэ байдлыг цаашаа үргэлжлүүлэх ёстой, хэвлэл мэдээлэлд эмх замбараа тогтсон сайн жишиг боллоо гэх мэтээр ярьж эхэлсэн учраас Төрийн ордноос мэдээлэл бэлтгэн хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгуулжээ.

Сэтгүүлчдийг нэг булан, нэг өрөөнд хашсан атлаа өөрсдөө чуулгандаа ямар ч маскгүй сууж, нэгнийхээ өрөөгөөр хэсэж, тэнүүлчилж байгаа учраас олон нийтийн мэдэх эрхийг хангах, сэтгүүлчид өөрсдийн хүссэн сэдэв, гаргах өнцгөөр мэдээллээ бэлтгэх орон зайг хангаж өгөхийг тэд хүсэж, микрофон, энгэрийн зүүлт, диктафон зэргээ газраар эгнүүлэн тавьж эсэргүүцлээ илэрхийлжээ. Хэрвээ УИХ-ын Тамгын газар асуудлыг нааштай хүлээн авч шийдэхгүй бол долоо хоногийн хугацаанд улс төрийн ямар ч мэдээллийг хүргэхгүй байх зэргээр  дараагийн акц зохион байгуулна гэлээ.

 

 

Эх сурвалж: Dardas.mn

Previous Post

Яао Минийг Хятадын төрөөс туршилтаар бүтээсэн түүх

Next Post

Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ

Next Post
Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ

Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.