• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Яао Минийг Хятадын төрөөс туршилтаар бүтээсэн түүх

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-26
Ангилал: Дэлхий, Спорт, Фото мэдээ
Яао Минийг Хятадын төрөөс туршилтаар бүтээсэн түүх

Хятадын бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг Яао Мин нь үнэндээ гэнэт гялалзсан од биш аж. Харин түүнийг генийн тусгай аргаар төрүүлж, өөрийнх нь хүслийн эсрэг спортын замналд оруулж, улам өндөр болгохын тулд шинжлэх ухааны олон туршилт хийснийг нэгэн номд дэлгэжээ.

NBA-ын “Хьюстон Рокетс” багийн шилдгүүдийн нэг байсан, 228 см өндөртэй тэрээр ядаж улсдаа онцгойрохын төлөө зүтгэж буй мянга мянган хөвгүүдтэй мөр зэрэгцэн бэлтгэл хийж, нухлагдаж байсан нь үнэн. Харин “Newsweek”-ийн сэтгүүлч Брүүк Лармерийн “Operation Yao Ming” номондоо дурдсан нууцууд Бээжингийн олимпийн өмнө багагүй шуугиан дэгдээсэн билээ.

Лармерийн өгүүлснээр Хятадын төрөөс улсынхаа нүүр царай, нэр хүндийг авч гарах алдартай тамирчинтай болохын тулд Мао Зэдуны үеэс эхлэн явуулсан генийн хөтөлбөрийн үр дүнд Яао Мин төрсөн аж. “Хятадын орчин үеийн хөгжлийн нүүр царай, өрнө дорныг холбосон гүүр бол Яао яах аргагүй мөн. Гэхдээ тэр болсоциализмын харгис тогтолцооны бүтээгдэхүүн бас мөн” хэмээн Лармер ярьж байв. Аварга биет Яао төрнө гэдгийг коммунист эрх баригчид 10-аад жилийн өмнөөс л мэдэж байжээ. Хятадуудын эх оронч үзлийг сэргээх агуу тамирчныг бүтээхийн тулд тэд Яаогийн гэр бүлийн дээд талын 2 үеийг байнга хяналтандаа байлгажээ.

Тэр үед хөвгүүдийн өсөлт хэр байх, ирээдүйд тамирчин болох эсэхийг урьдчилан мэдэхийн тулд яс болон умдагны үсийн уртыг нь хэмжих, биеийн галбирыг нь шинжих аргыг Хятадын төр ашиглаж байв. Цээжин бие томтой бол хүндийг өргөгч, тааз багатайг нь усанд шумбагч, зүгээр л өндөр бол сагсчин гэх мэт. Яаогийн өвөө нь Шанхай хотдоо цуутай өндөр (213 см) нэгэн байсан ч сагсан бөмбөгийн спортод дэндүү хожуу оржээ. Харин түүний хүү, 205 см өндөр Яао Жиюаныг төрөөс анхааралдаа авч, тамирчны замналыг нь сонгож өгчээ.

Дараа нь түүнийг Хятадын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч, Коммунист намын үнэнч гишүүн, 182 см өндөртэй Фан Фендитэй гэрлүүлжээ.

Нэг ёсондоо тэр хоёрыг нацистуудын ашиглаж байсан сайн гентэй хүүхэд төрүүлэх евгеникийн аргаар нийлүүлж, Яаог төрүүлсэн юм. Дөнгөж долоон настайдаа 171 см өндөртэй болоод байсан Яао Минийг өөрийнх нь хүсэл сонирхол, аав ээжийнх нь эсэргүүцлийг үл харгалзан сагсан бөмбөгийн спорт руу оруулжээ.

“Тэр спортыг үнэхээр үзэн яддаг байсан. Өөрөө сайн ч байгаагүй” хэмээн Лармер бичжээ.
8 настай Яаог багш нар нь маш хүнд мөртлөө нэг л дасгалаа давтан хийдэг бэлтгэлийн хөтөлбөрөөр “нүдэж” эхэлжээ. Бэлтгэлийн хажуугаар эрдэмтэд түүнд өсөлт сайжруулах төрөл бүрийн эм өгч, гормоны эмчилгээ хийж байв.
“Хэдийгээр нотлох баримт байхгүй ч 1990-ээд оны үед тэд тамирчны тэсвэр, хүч тэнхээг нэмэгдүүлэх бүхий л эм бэлдмэлийг ашиглаж байсан” гэжээ. Спорт бол Хятадын үндэсний үзлийг нэмэх, олон улсын өмнө нүүр бардам байх гол зэвсэг тул тэд энэ аргаа орхино гэж бодохгүй байна. Алтан медалиуд бол тэдний хувьд донтуулах үйлчилгээтэй” хэмээн Лармер өгүүлсэн байна.

Previous Post

Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

Next Post

Төрийн ордноос мэдээлэл хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгууллаа

Next Post
Төрийн ордноос мэдээлэл хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгууллаа

Төрийн ордноос мэдээлэл хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгууллаа

Шинэ мэдээ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.