• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Бямбасүрэнгийн Энхбайгалийг томиллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-25
Ангилал: Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Бямбасүрэнгийн Энхбайгалийг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Бямбасүрэнгийн Энхбайгалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжил (хот, бүсчилсэн хөгжил, орон нутаг)-ийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.
Төрийн бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн бодлогын шинжээч. Төрийн албанд нийт 23 жил, үүнээс төрийн бодлогын чиглэлээр шийдвэр гаргагчдад зориулан бодлогын зөвлөмж боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага ахлан 14 жил ажилласан.
Доктор, дэд профессор Бямбасүрэнгийн Энхбайгаль нь эдийн засгийн бодлого, нийгэм-эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, төрийн бодлогын чиглэлүүдээр 20 гаруй жил ажиллаж мэргэшсэн, олон улсын түвшний олон төсөл, хөтөлбөрт хөгжил, эдийн засгийн асуудлаар зөвлөх, бодлогын шинжээч, багийн удирдагч, судлаачаар ажиллаж байсан.
Боловсрол, Эрдмийн зэрэг, цол:
  • Дэд профессор, Удирдахуйн ухааны доктор, Боловсролын тэргүүний ажилтан
  • 2006 онд дэд профессор цол хүртсэн.
  • 2000-2003 онд Удирдлагын академид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох нь сэдвээр төрийн захиргааны чиглэлээр Удирдахуйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 1999-2000 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 1993-1997 онуудад Турк улсын Анадолу их сургуулийн Эдийн засаг, захиргааны шинжлэх ухааны факультетийг менежмент, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн.
  • 2008 онд БНСУ, Орон нутгийн удирдах ажилтны хөгжлийн Институтийн ‘БНСУ-ын төрийн алба, нутгийн удирдлагын албан хаагч бэлтгэх туршлага, менежмент’ хөтөлбөр.
  • 2012 онд Дармштатын их сургуулийн ХБНГУ, Австри улсын Кластерын хөгжил, бүсийн эдийн засгийн стратегийн бодлогын туршлага судлах хөтөлбөр.
  • 2017 онд ХБНГУ дахь Олон улсын аюулгүй байдал судлалын Жорж Маршал төвийн дээд түвшний удирдах ажилтнуудад зориулсан Дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын хөтөлбөр.
  • 2018 онд Франц улсын ГХЯ, БХЯ-ны Ази, Ойрхи дорнодын бүс нутгийн олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын олон улсын удирдах ажилтнуудын СИАМО хөтөлбөр
  • 2004-2005  Төв Европын их сургууль, АНУ-ын Иелийн их сургуулийн профессоруудын бодлого судлал, бодлогын шинжилгээний хөтөлбөрүүд.
  • 2015 Азийн бүтээмжийн байгууллага, Дэлхийн банкны хамтарсан Төрийн байгууллагын ажил хэргийн төгөлдөршил, чанарын удирдлагын олон улсын хөтөлбөр.

Ажлын туршлага:

  • 2017-2019 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал
  • 2018 оноос Азийн хөгжлийн банкны Төв азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) хөтөлбөрийн судалгааны байгууллагуудын Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн
  • 2015-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2015-2016 онд БСШУЯ-ны Дээд боловсролын зөвлөлийн гишүүн
  • 2015-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд Улсын Их Хурлын Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого (2040 он хүртэлх)-ыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч
  • 2013 онд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зөвлөлгөөний зөвлөх
  • 2013-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны академийн Захирлуудын зөвлөлийн гишүүн
  • 2010 онд Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл тодорхойлох эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • 2008-2011 Удирдлагын академийн Удирдахуйн ухааны хүрээлэнгийн ахлах судлаач, захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2006-2009 Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулах багийн гишүүн
  • 2003-2010 Монгол Улсын Удирдахуйн ухаан, төрийн удирдлагаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга
  • 2003-2008 Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхимийн эрхлэгч
  • 2000-2003 Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхимд багш
  • 1998-2000 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд багш
Previous Post

Жеймс Бондын тухай кинонд зориулсан спорт машиныг танилцууллаа

Next Post

Тувагийн тэргүүн дахин COVID-19 халдвар авчээ

Next Post
Тувагийн тэргүүн дахин COVID-19 халдвар авчээ

Тувагийн тэргүүн дахин COVID-19 халдвар авчээ

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.