• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орон нутгийн зарим хорих анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-24
Ангилал: Нийгэм
Орон нутгийн зарим хорих анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 2020 оны наймдугаар сарын 22-ны өдөр орон нутгийн зарим хорих анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих анги, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Э.Тамир байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ял эдлэгсэдийн талаар товчхон танилцуулав.

Тус анги нь 41-дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 230 гаруй хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байна. Ноосны үйлдвэрлэл явуулж, хоригдлыг ажлын байраар хангаж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тооцоо, судалгаа хийгээд байгаа аж. Мөн аймгийн бүтээн байгуулалтын ажилд 30-40 хоригдлыг хамруулсан байна. Алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр онцгой анхааран бие бялдрын танхим нээн хичээллэх боломж олгон, тасралтгүй сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, 75 айлын орон сууцны гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэн ажиллажээ.

Үүний дараа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр хүлээн авч, ангийн орчин нөхцөл, үйлдвэрлэлийн бүсийн талаар танилцуулга хийв. Тус ангид 250 гаруй хоригдол ял эдэлж байна. Нийт ял эдлэгсдийн 94.4 хувийг ажлын байраар хангасан бөгөөд энэ жил 114 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгожээ. Тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр ял эдлэгсдийн дийлэнх хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайн, болон хүчингийн гэмт хэргээр ял шийтгэгдэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээс ихэссэн талаар танилцуулав. Ангийн орчин нөхцөлийн хувьд үйлдвэрлэл эрчимтэй явагдаж, шохой, тоосгоны үйлдвэрлэл, гар урлал, оёдол гэрээт ажлын чиглэлээр хоригдлуудыг ажлын байраар хангаж байна. Мөн хоригдлуудын дунд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо жил ирэх тусам буурч байгаа талаар ангийн удирдлагууд онцоллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав үйлдвэрлэлийг өргөжүүлэн, хоригдлыг ажлын байраар тасралтгүй хангахын зэрэгцээ, тэдний ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Previous Post

Арван мянган ширхэг амны хаалтыг түргэн тусламжийн төвд гардууллаа

Next Post

Доналд Трампын талаар ярьсан эгчийнх нь нууц бичлэг задарч шуугиан тариад байна

Next Post
Доналд Трампын талаар ярьсан эгчийнх нь нууц бичлэг задарч шуугиан тариад байна

Доналд Трампын талаар ярьсан эгчийнх нь нууц бичлэг задарч шуугиан тариад байна

Шинэ мэдээ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.