Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам “We Together” ТББ-тай хамтран “Би Монгол хүн” танин мэдэхүйн тэмцээнийг АНУ-ын Вашингтон ДиСи хот орчмын өсвөр насны хүүхдүүдийн дунд 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг Элчин зөвлөх З.Баттүшиг нээж хэлсэн үгэндээ монгол хэл, түүх, соёл, өв уламжлалаа судлан мэдэж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь монгол хүн бүрийн бахархал төдийгүй эрхэм үүрэг болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хаана амьдарч, ямар хэлээр сурч боловсорч байгаагаас үл хамааран хүүхэд залуучууд бол Монгол Улсын ирээдүй, монгол үндэстний үргэлжлэл гэдгийг онцолж, эх хэл, соёл, уламжлалаараа дамжуулан эх оронтойгоо холбоотой байхыг уриалав.
Тэмцээнд нийт 9 багийн 45 сурагч оролцсоноос “Монголын үрс” баг тэргүүн байр, “Бид Монголын ирээдүй” баг дэд байр, “Монгол эрдэм” баг гутгаар байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан “We Together” хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Вашингтон ДиСи хот орчмын монголчуудын холбоо, Монгол сургуулиуд болон төрийн бус байгууллагын хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд гүн талархал илэрхийлье.






Эх сурвалж: АНУ дахь МУ-ын ЭСЯ











Сэтгэгдэл бичих