Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажлын байранд нь үл таних эрэгтэй хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Б-г яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусгаад хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.
‘
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв











Сэтгэгдэл бичих