Цагдаагийн байгууллагад 2026 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр нийт 1,885 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 532 нь зөрчлийн, 91 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байв.
Хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 115 иргэнийг эрүүлжүүлсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ.
Түүнчлэн 13 залилан, 80 гэр бүлийн хүчирхийлэл, 17 хулгайн зөрчил бүртгэгдсэн бол дөрвөн хэргийг шуурхай илрүүлж, 69 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв











Сэтгэгдэл бичих