• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сар луу хийх нислэг эхлэх мөчийг тоолж эхэлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-31
Ангилал: Дэлхий
Сар луу хийх нислэг эхлэх мөчийг тоолж эхэлжээ

NASA-гийн “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд Сар луу жолоодлогот сансрын хөлөг хөөргөхөд үлдсэн 50 цагийн тооллыг эхлүүлсэн талаар хөөргөх ажиллагааг хариуцсан захирал Чарли Блэквелл-Томпсон мэдэгдлээ.

Тэрбээр NASA-д болсон хэвлэлийн хурлын үеэр “Хөөргөх ажиллагааны тооллыг албан ёсоор эхлүүлснийг дуулгахад таатай байна. Манай баг энэ мөчид хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн. Бүх үзүүлэлт биднийг бүрэн, бүр төгс бэлэн байгааг харуулж байна” хэмээн онцолсон байна.

“Artemis II” хөтөлбөрийн хүрээнд ашиглах “Space Launch System” (SLS) зөөгч пуужин болон “Orion” сансрын хөлгийг гуравдугаар сарын 20-нд Кеннедийн нэрэмжит Сансрын төв-ийн 39A хөөргөх талбайд байрлуулжээ.

Сансрын хөлгийг АНУ-ын Зүүн эргийн цагаар дөрөвдүгээр сарын 1-ний 18:24 цагт хөөргөхөөр төлөвлөсөн бөгөөд тухайн үед цаг агаар тохиромжтой байх магадлал 80 хувьтай байна.

Энэхүү нислэгийн үеэр “Orion” хөлөг Сарыг нэг бүтэн тойрон нисэх бөгөөд нийт 10 хоног үргэлжилнэ. Багийн бүрэлдэхүүнд NASA-гийн сансрын нисэгчид Рейд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох болон Канадын сансрын агентлаг-ийн нисэгч Жереми Хансен нар багтжээ. Тэд Сарнаас хэдэн арван мянган км зайд ниссэний дараа Номхон далайд буцан газардахаар төлөвлөсөн байна.

Өмнө нь “Artemis I” хөтөлбөрийн хүрээнд “Orion” хөлгийг тээсэн SLS пуужинг 2022 оны 11 дүгээр сард жолоодлогогүйгээр амжилттай хөөргөсөн юм.

Previous Post

Шатахуун хадгалах сав барих ажилдаа яаралтай орохыг санууллаа

Next Post

ХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэв

Next Post
ХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэв

ХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ж.Сандагсүрэн: Хотын даргыг иргэдээс сонгох боломжгүй, төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулна

Ж.Сандагсүрэн: Хотын даргыг иргэдээс сонгох боломжгүй, төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулна

2026-05-19
Сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнийг зургаан бөх найман даваатай тэргүүлж байна

Сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнийг зургаан бөх найман даваатай тэргүүлж байна

2026-05-19
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

2026-05-19
БНХАУ руу 9.8 тонн адууны гэдэс, шир, чулуу гаргахыг завджээ

БНХАУ руу 9.8 тонн адууны гэдэс, шир, чулуу гаргахыг завджээ

2026-05-19
Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтныг саатуулсан талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүмжлэв

Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтныг саатуулсан талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүмжлэв

2026-05-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2026-05-19
Явуулын эмнэлэгийн үзлэг оношилгоо хийх хуваарь

Явуулын эмнэлэгийн үзлэг оношилгоо хийх хуваарь

2026-05-19
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-05-19
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

Цагийн ажил хийж байсан 15 настай хүүхэд барилгын хананд дарагдаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

2026-05-19
Хотын шинэ даргыг Социал демократ холбооноос сонгох уу?

Хотын шинэ даргыг Социал демократ холбооноос сонгох уу?

2026-05-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.