• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-31
Ангилал: Нийгэм
Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо

Нийслэл 2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон есөн дүүргийн удирдлагууд Налайх дүүрэгт Өв соёлын цогцолбор байгуулах талаар уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар жуулчдад үндэсний өв соёлыг сурталчлах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах мөн үндэсний өв соёлыг хадгалж хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Уулзалтын эхэнд Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах “Nomadic complex” төслийг танилцуулж, есөн дүүргийн удирдлагууд цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, саналаа илэрхийлэв.

Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга А.Тайванбаяр “Өнгөрсөн онд Налайх дүүргээр 550 мянган жуулчин дамжин өнгөрсөн судалгаа гарсан. Үүний 400 мянга нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зорчсон байна. Улсаар нь авч үзвэл нийт жуулчдын 50 орчим хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байсан. Мөн олон улсад нэр хүндтэй “Physical Asia” шоунд манай улсын тамирчид амжилттай оролцож эх орноо сурталчилсан тул энэ жил жуулчдын тоо ихээр нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Иймд жуулчдын голлон зорьдог зүүн бүсэд энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь Налайх дүүрэг төдийгүй нийслэлийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулна” гэв.

Энэ үеэр нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Бид зуны саруудад Налайх дүүргийн 2 га газарт “Nomadic Complex” өв соёлын цогцолборыг байгуулж, тавдугаар сараас тогтмол арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү цогцолборыг байгуулснаар ЖДҮ эрхлэгчдийн орлого нэмэгдэх, жуулчдад зориулсан цогц төв бий болох, Монгол өв соёлыг сурталчлах зэрэг ач холбогдолтой. Мөн энэ жил Налайх дүүрэгт олон улсын математикийн олимпиад, олон улсын таеквондогийн тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүд болж, гадаадын зочид, дотоодын аялагчид олноор ирэх учир тус цогцолборыг байгуулах шаардлагатай” гэлээ.

Тус үйл ажиллагааг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулсан юм.

Previous Post

Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай

Next Post

Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна

Next Post
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна

Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.