• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шатахуун нөөцлөх сав барихад импортлогч компаниудад Монгол банк хөнгөлөлттэй зээл олгоход дэмжинэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-01
Ангилал: Нийгэм
Шатахуун нөөцлөх сав барихад импортлогч компаниудад Монгол банк хөнгөлөлттэй зээл олгоход дэмжинэ

УИХ-аас Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг баталсан. Уг хуулиар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сар буюу 30 хоногоос доошгүй хэрэглээний нөөцийг хадгалах агуулах барихад шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох асуудлыг зохицуулах юм. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд шатахуун нөөцлөх сав барихад зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монголбанк болон арилжааны банкны төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо. Энэ үеэр салбарын яамнаас тодорхой шалгуур хангасан шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээлийг Монголбанкны репо санхүүжилтээр болон арилжааны банкны эх үүсвэрүүдийг ашиглан арилжааны банкнуудаар дамжуулан олгох тухай дурдлаа.

Мөн Монголбанк, арилжааны банкнуудын зүгээс репо санхүүжилтээр аж ахуйн нэгжүүдэд аль болох хөнгөлөлттэй зээл олгохыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамыг аж ахуйн нэгжүүдтэй уулзах, нэгдсэн мэдээллээ явуулах зэргээр хамтран ажиллах саналаа дэвшүүлсэн билээ. Энэ тухайд Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин “Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны зүгээс аль болох аж ахуйн нэгжүүддээ чирэгдэл багатай, банкнуудад дарамт болохгүйгээр аль аль талын эрх ашгийг хангаж хурдан хугацаанд шатахуун нөөцлөх саваа барьж байгуулах сонирхолтой байна. Монгол Улсад хаврын тариалалт болон намар ургац хураалтын үеэр ачаалал ихэсдэг. Мөн сүүлийн жилүүдэд шатахууны хэрэглээ эрс нэмэгдсэн, олон улсын геополитикийн хурцадмал асуудал намжих төлөвгүй байгаа учир шатахуун нөөцлөх саваа товлосон хугацаандаа хурдан барих хэрэгцээ шаардлага бий.” гэлээ.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга замыг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Previous Post

Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа

Next Post

Д.Амарбаясгалан: Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.