• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Хууль бус арга замаар нийгмийг өөрчлөхийг зорьж буй иргэдтэй бид нэгдэхгүй”

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-26
Ангилал: Хууль
“Хууль бус арга замаар нийгмийг өөрчлөхийг зорьж буй иргэдтэй бид нэгдэхгүй”

“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнөөс УИХ-ыг тараах асуудлаар санал асуулга явуулах, цуглаан зохион байгуулах талаар өнөөдөр /2026.02.26/ мэдээлэл хийнэ.


Хуульч Х.Бат-Ялалт:

-“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд “Бид итгэхгүй байна” уриатай цуглаан зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Өнөөдрийн байдлаар цуглаан зохион байгуулах албан бичгээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хүргэж өгсөн. Энэхүү “Бид итгэхгүй байна” цуглааныг Үндсэн хууль, төрийн далбаатай цуглаан гэж нэрлэж болох юм. Энэхүү цуглаанд оролцох хүсэлтэй иргэд Сүхбаатарын талбайд Үндсэн хууль, төрийн далбаатай ирж нэгдэж болно.  Монголчууд бид Үндсэн хуулийнхаа үзэл санаа дор нэгдэхийн зэрэгцээ ирээдүйд шударга амьдрах уу, эв нэгдэлтэй амьдрах уу эсвэл өнөөдрийн нийгэм шиг хэдэн талд талцаж хэдэн биеийнхээ боломжийг хулгайлж, хумсалж амьдрах уу гэдэг сонголтоос сонгох шаардлага үүссэн. Иймд, Ард нийтийн санал асуулга хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн дотоод бодлогыг тодорхойлоход холбогдсон асуудлаар сонголт хийх шаардлагатай болсон үед олон нийтийн санал асуулга явуулна гэж тусгасан байдаг. Тиймээс Монгол Улсын төрийн дотоод бодлогыг явуулахдаа шударга бус байдлыг дэмжсээр байх уу эсвэл Үндсэн хуульд заасны дагуу шударга байх ёстой юм уу гэх сонголтыг ард түмэн хийх шаардлагатай.

Үндсэндээ, УИХ-д итгэх итгэл алга. Мөн олон хууль бус баримтыг дурдаж болно. Нэг ноцтой баримт нь өнгөрсөн 2025 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг гаргахад Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Үндсэн хууль зөрчсөн асуудал УИХ-ын 71 гишүүн оролцсон. Цаашилбал, УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөх боломжгүй бөгөөд хуйвалдааны шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Нэг талаараа улс орны эрх ашиг, ард түмний эрх ашгийн төлөө үйлчлэх чадамжгүй нь үндэслэл болж байгаа юм. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд монголчууд хэрхэн амьдарсан эсэхийг харах боломжтой.

Судалгаанд оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь нийгмийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Харин бидний зүгээс одоогийн нийгмийн үндэс сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж үзсэн.

Засгийн газрыг УИХ-ын гишүүд хуйвалдаж унагах үйлдэл хийж давхар дээл өмсөх сонирхолтой байдаг. Үүнээс харахад тэд ээлжлэн Засгийг барьж төрийн мөнгөнд хүрч ирсэн. Үндсэндээ бид бүхэн Засгийн газрыг огцруулж солих нь нэмэргүй гэдгийг биеэрээ мэдэрсэн. Иймд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж төрийн зохион байгуулалт болон бүтцийг шинэчлэх ёстой гэх дүгнэлтэд хүрсэн. Өөрчлөлт, шинэчлэлт хийхийн тулд хоёр хэсэгт хуваагдсан. Тухайлбал, өөрчилнө гэж үзэж байгаа иргэд “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнд нэгдэхийг хүсэж байна.

Хуулийн хүрээнд үү, хууль бусаар уу гэх хоёр бүлэг үүссэн. Зарим иргэд хууль ёсны зүйл гэж байхгүй учир хувьсгал хийх хэрэгтэй гэх саналыг дэвшүүлэх болсон. Бид бүхэн тэгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Үндсэн хуульд заасны дагуу төрийн үйл ажиллагаанд заасан хууль дээдлэх, хүний эрх чөлөөг шаардах буюу тайван замаар нийгмийг өөрчлөх эрх зүйн үндэс байгаа. Хууль бус зүйлээр нийгмийг өөрчилнө гэж үзсэн иргэдтэй бид бүхэн нэгдэхгүй гэдгийг хэлмээр байна. Хуулийн дагуу ард нийтийн санал асуулга зохион байгуулж хамтдаа шийдвэр гаргахыг уриалж байгаа юм.

“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Д.Батсүх:

–Маргааш буюу Баасан гаригт /2026.2.27/ Сонгуулийн Ерөнхий хорооны зааланд улс төрийн намуудын удирдлага болон төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн удирдах түвшний хүмүүс оролцож ард нийтийн санал асуулгын хүрээнд ямар хуулийн хүрээнд нэг зүгт харж алхах боломжтой гэдгийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн 3.1-т заасны дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд гэсэн байдаг. Уг хуулийг эдлэхдээ шууд болон төлөөллийн байгууллагаар дамжуулан эдэлнэ гэж тусгасан байдаг. Иймд АНСА нь төрийн эрхийг шууд эдлэх эрхийн хамгийн том эрх юм. Хоёрдугаарт УИХ-ын сонгууль ордог, гуравдугаарт тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах ордог. Улмаар УИХ-ын ээлжит сонгууль  30 гаруй жилийн хугацаанд өөрсдөдөө тааруулж явж ирснийг мэднэ. Сонгуулийн тухайн хуульд их барьж байгаа намууд өөрсдөдөө тааруулж өөрчлөлт оруулж ирсэн. Нэг талаараа ямар тогтолцоогоор зохион байгуулахаа хүртэл хэлэлцэж ирсэн. Үүнээс харахад сүүлийн жилүүдийн сонгууль мөнгөний сонгууль болсон гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр ард нийтийн санал асуулга бол сонгуулийн хамгийн том хэлбэр гэж ойлгож болох юм. Ирэх 2027, 2028 оны сонгуулийг хүлээхгүйгээр иргэд нэгдэж чадвал зөв сонголт хийснээр зөв сонгууль явагдах юм.

Маргаашнаас эхлэн Сүхбаатарын талбайд цуглахдаа та бүхэн захиалгатай, эсвэл Засгийн газрын нөлөөн дор зохион байгуулагдаж байна гэж битгий ойлгоорой. Өнөөдрийг хүртэл бид ямар нэгэн атгаг санаа агуулсан, бүлэглэлийн шинжтэй хүмүүс байгаагүй.

Цаашид ч биднийг хэн нэгэн удирдан чиглүүлж, заавар зөвлөгөө өгөхгүй. Ард түмэн та бүхэн өөрсдийн хүсэл зориг, улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлээр нэгдэн цуглаж байж, эдлэх ёстой эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

“Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөний гишүүн:

–Монгол Улсын иргэнийхээ хувьд “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг өөрийн үзэл баримтлалаар идэвхийлэн оролцохоор шийдвэрлэсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж ард нийтийн санал асуулга эхэлсэн цагаас өөрийн итгэлээ тавьсан. Мөн нийслэл болон 21 аймгаас  эх орноо гэсэн сэтгэлтэй эх орончид 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр уулзалтаа хийсэн. Энэхүү уулзалт ард нийтийн санал асуулгын хуулийн 4.1, 5.1,2-т заасны дагуу Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж ард нийт санал асуулга явуулна гэх бичгийг холбогдох албанд хүргүүлсэн. Уг үйлдэл нь “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөний эхний алхам байсан. Ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр хоёрдох акц буюу ард иргэдийг цуглуулж тэдний үзэл бодол болон ард нийтийн санал асуулга явагдах ёстой, УИХ яагаад тарах үндэслэлийг Сүхбаатарын талбай дээр хэлэлцэнэ. Эдгээр зүйл нь бидний бүхний үйл ажиллагааны өрнөл хэсэг байх болно. “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөн үйл ажиллагаагаа бүрэн төгс гүйцэтгэх хүртлээ идэвх зүтгэлтэй ажиллана.

Тэгэхээр  эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, улс төрийн намууд болон улс орныхоо төлөө өөрийн дуу хоолойгоо өргөж явсан иргэдийн идэвхтэй оролцоно гэдэг бид бүхэн итгэж байгаа. Эвтэй байвал хүчтэй гэх үг бий. Тиймээс “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөн нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн дагуу хэрэгжиж байгаа. Мөн дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрсөн иргэний болон улс төрийн олон улсын фактын 1, 2 дугаарт бүлэгт тусгайлан заасны дагуу аль ч ард түмэн төр засгаа засах эрхтэй гэх утгыг агуулсан байдаг. Тэрхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд иргэд дотоодын хууль, эрх зүйн боломжийг гүйцэтгэсэн байх ёстой гэлээ.

Previous Post

Мазаалай баавгайн хамгааллыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Next Post

“Хойд Солонгос, АНУ-ын харилцаа Вашингтоноос шалтгаална”

Next Post
“Хойд Солонгос, АНУ-ын харилцаа Вашингтоноос шалтгаална”

"Хойд Солонгос, АНУ-ын харилцаа Вашингтоноос шалтгаална"

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

2026-02-26
Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих

Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих

2026-02-26
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

2026-02-26
Ховдод төрсөн эцэг хүүгээ зодож хөнөөгөөд цогцсыг нь булсан хэрэг илрэв

Ховдод төрсөн эцэг хүүгээ зодож хөнөөгөөд цогцсыг нь булсан хэрэг илрэв

2026-02-26
Байгаль нуурын Ольхон арал дээр 3000 гаруй жуулчин гацжээ

Байгаль нуурын Ольхон арал дээр 3000 гаруй жуулчин гацжээ

2026-02-26
“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

2026-02-26
Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

2026-02-26
Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

2026-02-26
“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

2026-02-26
Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

2026-02-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.