• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мазаалай баавгайн хамгааллыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-26
Ангилал: Бусад мэдээ
Мазаалай баавгайн хамгааллыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “АйВиБи Бэби Каре Монгол” ХХК нь мазаалай баавгайн хамгаалал, судалгаа, мониторингийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 437 дугаар тогтоолоор “Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласан” шийдвэр, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/208 дугаар тушаалаар баталсан “Нэн ховор, ховор амьтныг хамгаалах төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд талууд мазаалай баавгайн хамгаалал, судалгаа, мониторингийг тогтвортой дэмжих, амьдрах орчны доройтлыг бууруулах, хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлэх, олон нийт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд:
мазаалай баавгайн популяцийн бүтэц, идэш тэжээлийг тодорхойлох судалгаа, мониторингийг дэмжих,
нэмэлт тэжээл бэлтгэх, хамгаалалт-хяналтын үйл ажиллагаанд шаардлагатай логистикийн дэмжлэг үзүүлэх,
жил бүрийн 2 дугаар сарын 28-ны “Мазаалай баавгайн өдөр”-ийг хамтран зохион байгуулах,
амьдрах орчныг хамгаалах, сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх,
хэрэгжилтийн тайлан мэдээллийг тогтмол солилцох, ил тод байдлыг хангах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
Энэхүү хамтын ажиллагааг “АйВиБи Бэби Каре Монгол” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаагаар дамжуулан зохион байгуулж, тайлагнах юм.
Previous Post

Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа

Next Post

“Хууль бус арга замаар нийгмийг өөрчлөхийг зорьж буй иргэдтэй бид нэгдэхгүй”

Next Post
“Хууль бус арга замаар нийгмийг өөрчлөхийг зорьж буй иргэдтэй бид нэгдэхгүй”

"Хууль бус арга замаар нийгмийг өөрчлөхийг зорьж буй иргэдтэй бид нэгдэхгүй"

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

2026-02-26
Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих

Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих

2026-02-26
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

2026-02-26
Ховдод төрсөн эцэг хүүгээ зодож хөнөөгөөд цогцсыг нь булсан хэрэг илрэв

Ховдод төрсөн эцэг хүүгээ зодож хөнөөгөөд цогцсыг нь булсан хэрэг илрэв

2026-02-26
Байгаль нуурын Ольхон арал дээр 3000 гаруй жуулчин гацжээ

Байгаль нуурын Ольхон арал дээр 3000 гаруй жуулчин гацжээ

2026-02-26
“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

2026-02-26
Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

2026-02-26
Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

2026-02-26
“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

2026-02-26
Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

2026-02-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.