• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дорнод аймгийн Халхгол сум руу зорчих хөдөлгөөнийг хаах хугацааг сунгалаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-23
Ангилал: Бусад мэдээ
Дорнод аймгийн Халхгол сум руу зорчих хөдөлгөөнийг хаах хугацааг сунгалаа

Энэ сарын 21-ний өдөр Халхгол сумын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Шуурганы улмаас айл өрхийн хашаа, хороо, мал цасанд дарагдах, сум хоорондын болон орон нутгийн зам, гүвээ даваа хаагдсан нөхцөл байдалтай байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Чойбалсан хотоос Халхгол сум чиглэлийн орон нутгийн чанартай автозамын хөдөлгөөнийг өчигдрөөс буюу энэ сарын 22-ны өдрийн 18:00 цагаас эхлэн түр хугацаагаар хаасан. Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, замын хөдөлгөөнийг энэ сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунган хаах шийдвэрийг гаргалаа.

Аймгийн төвөөс тус сум руу зорчсон тээврийн хэрэгслүүд цасанд сууж, хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Одоогоор зам гаргах ажиллагааг холбогдох байгууллагууд зохион байгуулж байгаа ч цасан шуурга үргэлжилж, гаргасан зам тэр дороо битүүрэх хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.

Иймд иргэд, жолооч та бүхнийг цаг агаарын байдал сайжирч, замын зорчих хэсгийг чөлөөлсний дараа хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг онцгойлон уриалж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн онцгой комисс

Previous Post

Нарантуул, Дүнжингарав лхагва гарагаас ажиллаж эхэлнэ

Next Post

Байгал нуурт живсэн хятад жуулчдын цогцосыг гаргажээ

Next Post
Байгал нуурт живсэн хятад жуулчдын цогцосыг гаргажээ

Байгал нуурт живсэн хятад жуулчдын цогцосыг гаргажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

2026-02-23
Байгаль нуурын мөсийг долоосон Шаманыг уучлал гуйхыг буриад бөө нар шаардлаа

Байгаль нуурын мөсийг долоосон Шаманыг уучлал гуйхыг буриад бөө нар шаардлаа

2026-02-23
Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгсөн.

Хангайн бүсэд ажиллах үеэр иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгсөн.

2026-02-23
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Гэрт хүн багтахгүй” хэмээн сургуулийн байранд шинэлжээ

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Гэрт хүн багтахгүй” хэмээн сургуулийн байранд шинэлжээ

2026-02-23
BLACKPINK YouTube‑д 100 сая дагагчтай боллоо

BLACKPINK YouTube‑д 100 сая дагагчтай боллоо

2026-02-23
АНУ, Ираны дараагийн шатны хэлэлцээ энэ сарын 26-нд болно

АНУ, Ираны дараагийн шатны хэлэлцээ энэ сарын 26-нд болно

2026-02-23
“Корнелл”-д хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутны шүүх хурал маргааш болно

“Корнелл”-д хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутны шүүх хурал маргааш болно

2026-02-23
Б.Хэрлэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн асуудлыг ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ байх

Б.Хэрлэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн асуудлыг ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ байх

2026-02-23
Мар-а-Лагод нэвтрэхийг завдсан эр буудуулж амиа алджээ

Мар-а-Лагод нэвтрэхийг завдсан эр буудуулж амиа алджээ

2026-02-23
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай, Н.Амгаланбаатар нар тэргүүлж байна

Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай, Н.Амгаланбаатар нар тэргүүлж байна

2026-02-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.