• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орон сууцны айлууд Лхам бурхны ундааг тагтан дээрээ залж болно

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-17
Ангилал: Бусад мэдээ
Орон сууцны айлууд Лхам бурхны ундааг тагтан дээрээ залж болно

Өнөөдөр /2026.02.17/ битүүний өдөр. Өвлийн адаг сарын сүүлийн энэ өдөр бол үдэж буй оны эцсийн үдэш. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг.

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Энэ өдөр гэрийн эзэгтэй идээ цагаагаа бэлдэх ба нар шингэсэн хойно битүүлэх ёслол эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай.

Битүүний орой идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай.

БИТҮҮНИЙ ЗООГ

Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.

Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг.

                 БИТҮҮНИЙ ОРОЙ ТОТГОН ДЭЭРЭЭ ЯАГААД МӨС ТАВЬДАГ ВЭ?

Энэ  үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг уламжлалтай. Энэ нь  нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм.

Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчдөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно.

Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой ажээ. Мөн битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай билээ.

БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ҮЙЛ

Битүүний орой айл хэсдэггүй, айлд хонодоггүй. Энэ нь сүнс төөрнө гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтооно гэсэн утгатай юм.

  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэдэг. Харин цадтал нь хоолло.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл яр шарханд баригдана.
  • Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэртээ хэрүүл хийх, өндөр дуугаар орилохыг цээрлэдэг. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй.
Previous Post

Сар шинийн баярыг тохиолдуулан монгол улсын төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав

Next Post

Сар шинийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас гурвын даваагаар үргэлжилнэ

Next Post
Сар шинийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас гурвын даваагаар  үргэлжилнэ

Сар шинийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас гурвын даваагаар үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гүржийн тамирчид өвлийн Олимпын түүхэнд анхныхаа медалийг хүртлээ

Гүржийн тамирчид өвлийн Олимпын түүхэнд анхныхаа медалийг хүртлээ

2026-02-17
Төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2026-02-17
Шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулахаар сонирхож байга иргэн, аж ахуй нэгж, байгууллагад зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа

Шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, ерөнхий боловсролын сургууль байгуулахаар сонирхож байга иргэн, аж ахуй нэгж, байгууллагад зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа

2026-02-17
Мексикт хүн сураггүй болох хэрэг 200 хувиар өсчээ

Мексикт хүн сураггүй болох хэрэг 200 хувиар өсчээ

2026-02-17
Монгол улсын дээд шүүхийн шүүгч, иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэгийг гавьяат хуульч цолоор шагналаа

Монгол улсын дээд шүүхийн шүүгч, иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэгийг гавьяат хуульч цолоор шагналаа

2026-02-17
Хятадууд өнөөдөр морин жилээ угтан авч байна

Хятадууд өнөөдөр морин жилээ угтан авч байна

2026-02-17
Баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн сонгов

Баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн сонгов

2026-02-17
Сар шинийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас гурвын даваагаар  үргэлжилнэ

Сар шинийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас гурвын даваагаар үргэлжилнэ

2026-02-17
Орон сууцны айлууд Лхам бурхны ундааг тагтан дээрээ залж болно

Орон сууцны айлууд Лхам бурхны ундааг тагтан дээрээ залж болно

2026-02-17
Сар шинийн баярыг тохиолдуулан монгол улсын төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав

Сар шинийн баярыг тохиолдуулан монгол улсын төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав

2026-02-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.