• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-13
Ангилал: Бусад мэдээ
Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/184 дүгээр тогтоолоор батлагдсан хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр уг арга хэмжээг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан.
Арга хэмжээг яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар болон Баян-Өлгий аймаг, Ховд аймаг, Увс аймаг, Говь-Алтай аймаг-ийн Байгаль орчны газруудтай хамтран зохион байгуулж, дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд болон холбогдох төрийн байгууллагын албан хаагчид оролцлоо.
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ
Шалгалтын дүнгээс харахад хяналт шалгалтад хамрагдсан 236 объектоос:
33 хувь нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсан;
22 хувь нь нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй;
44 хувь нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд батлуулаагүй;
34 хувь нь газрын хэвлийг дур мэдэн ашигласан байна.
Мөн дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд:
Ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан;
Ус ашиглагчийн үүргийг биелүүлээгүй;
Тусгай зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан; Химийн бодисын орлого, зарцуулалтын тайлан ирүүлээгүй;
Засвар, үйлчилгээний явцад гарсан ашигласан тос, масло зэргийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагад нийлүүлээгүй;
Аюултай хог хаягдлыг зохих журмын дагуу цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах арга хэмжээг хангалтгүй хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн дотоод хяналтын тогтолцоо хангалтгүй байгаа нь дээрх зөрчлийн үндсэн шалтгаан болж байна.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ, ҮР ДҮН
Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаатай холбогдуулан:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
Химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ
Хөрсний бохирдол
Хог хаягдлын менежмент
Уул уурхайн нөхөн сэргээлт
Ус ашиглалт
Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам”-ын хэрэгжилт зэрэг асуудлаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдээс байгаль орчны нөлөөллийн үнэлгээ боловсруулах, тайлагнах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааны явцад тулгарч буй асуудлын талаар тавьсан асуултад төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны талаар тодорхой мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргүүлэв.
Мөн төсөл хэрэгжүүлэгч нарт хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр улсын (ахлах) байцаагчийн зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Тус цахим уулзалт сургалтыг бүсчилэн үргэлжлүүлэн хийнэ.
Previous Post

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Next Post

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

Next Post
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянхонгор аймгаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа

Баянхонгор аймгаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа

2026-06-27
Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.