• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-12
Ангилал: Бусад мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.11) Оросын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Геннадий Яковлевич Красниковтой уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч, хөгжихөд Оросын Шинжлэх Ухааны Академи чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр манай хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэдэл бол 1981 онд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын хамтарсан сансрын нислэг болохыг дурдаж, энэхүү түүхэн үйл явдал нь олон жилийн судалгаа, шинжлэх ухаан, техник технологийн хамтын хөдөлмөр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын бахархал хэвээр байгаа гэдгийг онцлов.

Уулзалтаар хоёр улсын академи хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, энэ хүрээнд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын байгаль экологийг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн асуудлаар шинжлэх ухааны бодитой судалгаанд суурилсан, чухал ач холбогдолтой дүгнэлтийг хоёр орны академийн судлаачид гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд хөрш орнуудын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг онцлоод орчин үеийн технологийн дэвшлийг уламжлалт найрсаг харилцаатай хослуулах нь цаашдын хөгжлийг хурдасгана гэдэгтэй талууд санал нэгдэж байв. Ташрамд дурдахад, 2019 онд Оросын ШУА-ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев Монгол Улсад айлчилж, “ШУА-ийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчилсэн бол 2025 онд хамтын ажиллагааны гэрээг дахин шинэчлэн байгуулсан байна.

Оросын Шинжлэх Ухааны Академи нь 1724онд эзэн хаан I Петрийн зарлигаар байгуулагдсан бөгөөд Оросын шинжлэх ухааны хамгийн том, ууган байгууллага юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна

Next Post

Газад сүйрсэн гэр орны туурин дээрээс гэр бүлийнхээ сургийг хайсаар

Next Post
Газад сүйрсэн гэр орны туурин дээрээс гэр бүлийнхээ сургийг хайсаар

Газад сүйрсэн гэр орны туурин дээрээс гэр бүлийнхээ сургийг хайсаар

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.