• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-02
Ангилал: Хууль
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ

Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт хийх зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс “Цахим-архи худалдаа” тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, хуурамч архи согтууруулах ундааны зүйл болон хууль бусаар худалдаалж байгаа эсэхийг хамтарсан хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт хамтарсан хяналт шалгалтад цагдаагийн байгууллагын 607, Татварын байгууллагаас 77 албан хаагч ажиллаж 1.693 аж ахуйн нэгж, 2.088 иргэнийг шалгаж, гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа зөрж, борлуулсан, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүлж, 259 ширхэг 175 литр архи, 215 ширхэг 238 литр шар айраг, бусад, 87 ширхэг 74 литр виски, конъяк согтууруудах ундааг түр хураан авч хоёр аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр, найман иргэнийг дөрвөн сая төгрөгөөр тус тус торгож, 7 зөрчлийг харьяаллын дагуу Татварын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.

Иргэд Та бүхэн хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр сар шиний баяраар гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Previous Post

НЭМҮТ: Угаарын хийд 169 иргэн хорджээ

Next Post

Нийслэлд гарсан гал түймрүүдийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Next Post
Нийслэлд гарсан гал түймрүүдийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Нийслэлд гарсан гал түймрүүдийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хятадын сансрын нисгэгч Жу Янжү сансарт нэг жил ажиллах туршилтад оролцоно

Хятадын сансрын нисгэгч Жу Янжү сансарт нэг жил ажиллах туршилтад оролцоно

2026-11-24
Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ

Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ

2026-11-24
Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

2026-11-24
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

2026-11-24
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

2026-11-24
Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

2026-11-24
АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

2026-11-24
Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

2026-11-24
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

2026-11-24
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.