Онц ноцтой хэргийн бичлэгийг үзүүлэх үеэр хохирогчийн ээжийн бие нь мууджээ
16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэгт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Хуралдааны явцад хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтуудыг дэлгэн хэлэлцэж байгаа аж.
Шүүх танхимд дөнгөж сая уг хэрэгтэй холбоотой 14 минутын бичлэгийг үзүүлсэн талаар талийгаач Ч.Шинэсаран охины нагац эгч Г.Нарантуяа мэдээллээ. Бичлэгийг үзэх үеэр охины ээж Г.Отгонтуяагийн биеийн байдал мууджээ.
Шүүх хурлын явц: Шүүхээс яллагдагчдын гэм бурууг хэлэлцэж дууссан учраас ялын тогтоолыг өнөөдөр уншина гэж мэдэгдлээ.












Сэтгэгдэл бичих