• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Баянхошуу хот орон сууцжуулалт” төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-23
Ангилал: Нийгэм
“Баянхошуу хот орон сууцжуулалт” төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон өөрчлөх “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн бүтээн байгуулалт Баянхошуу болон Шархад дэд төвд үргэлжилж байна. Азийн хөгжлийн банк (ADB) болон Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр хэрэгжиж буй тус төсөл нь нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх цогцоор шийднэ. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 55 га талбайд 5000 айлын орон сууц барина. Төслийн нэгдүгээр үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц барихаас эхний ээлжийн 4 блок 110 айлын орон сууцны барилгыг өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтад оруулсан. II ээлжийн 226 айлын 6 блок барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, B13-1 талбайн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 71-81 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол B13-2 талбайн 76 айлын хоёр блок 58 хувийн явцтай байна.

Шархад дэд төвийн 5.4 га талбайд 338 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төлөвлөгөөт графикийн дагуу үргэлжилж байна. Тодруулбал, S27-5 талбайн 110 айлын дөрвөн блок барилга 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол S27-2 талбайн 152 айлын дөрвөн блок 63-77.4 хувь, 76 айлын хоёр блок 50 орчим хувийн явцтай байна. Төслийн хүрээнд саарал усыг дахин ашиглах системийг нэвтрүүлснээр ахуйн хэрэглээний усыг боловсруулж, ариун цэврийн байгууламжид эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн нь усны нөөцийг хэмнэх бодит шийдэл болжээ. Түүнчлэн ухаалаг дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хослуулснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүргэж байна. Төсөл бүрэн хэрэгжиж, нийт 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор 8000 яндан, 5000 нүхэн жорлонг устгах бөгөөд энэ нь нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Previous Post

Хилийн боомтуудын ирэх 2-р сард ажиллах хуваарь

Next Post

16 болон 32 настай хүний амь насыг хохироосон шүүгдэгчидэд өнөөдөр ял онооно

Next Post
16 болон 32 настай хүний амь насыг хохироосон шүүгдэгчидэд өнөөдөр ял онооно

16 болон 32 настай хүний амь насыг хохироосон шүүгдэгчидэд өнөөдөр ял онооно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

2026-09-23
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

2026-09-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

2026-09-23
Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

2026-09-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-09-23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-23
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

2026-09-23
Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.