• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-20
Ангилал: Нийгэм
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.01.20) Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Солар Повер Монголиа” ХХК-ийн нарны цахилгаан станцтай танилцлаа.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудын нэг. Иймд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь нэн тэргүүний, стратегийн зорилт юм. Улсын Их Хурал энэхүү стратегийн зорилтод онцгой анхаарал хандуулж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ төрлийн тархмал эх үүсвэр хөгжүүлэх, улмаар эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.

Хууль тогтоомж батлаад орхилгүй, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан байна. Үүний хүрээнд эрчим хүчний цэвэр эх үүсвэр, түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй бодит ажлууд, нөөц боломж, шилдэг туршлагуудтай танилцах, судалж сурталчлах, дэлгэрүүлэх ажлуудыг хийж буйн нэг нь энэ юм.

“Солар Повер Монголиа” ХХК Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт, Замын-Үүд сумаас баруун хойш 14 км-т байрлах 30 МВт-ын хүчин чадалтай “Эрдэнэнар” нарны цахилгаан станцын төслийнхөө эхний ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг 2023 онд, хоёрдугаар ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг өнгөрөгч 2025 онд тус тус суурилуулжээ. Нийтдээ 53184 ширхэг нарны дэлгэц (panel), 140 ширхэг нэгтгэх хайрцаг (CB), найман инвертер, 12 ком цэнэг хуримтлуур, 110/10 кВ-ын дэд станц бүхий тус нарны цахилгаан станц эрчим хүчний нэгдсэн системд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байна.

“Эрдэнэнар” төсөл нь нарын станц, цэнэг хуримтлуур (battery) хосолсон, сүлжээнээс тусдаа бие дааж ажиллах боломжтой, Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалт, Хаан банкны санхүүжилтээр үндэсний инженерүүд бие даан хэрэгжүүлсэн онцлогтойг “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг танилцуулсан юм. Төслийнхөө хүрээнд тус компани Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтарсан кредит олгох Joint Credit Mechanism (JCM) хөтөлбөрт хамрагдаж, хүлэмжийн хийг бууруулсны урамшуулал хүртсэн байна. Энэ мэт санхүүжилтийн нөөц боломжийг ашиглаж чадсан нь “Эрдэнэнар” төслийг хэрэгжүүлэгч Г.Жавхлантуг захирлын ноу-хау болохыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар тодорхойлж байлаа.

Төслийн эдгээр онцлог, монгол инженерүүдийн ур чадварыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сайшааж, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн боломж бололцоо өргөн байгааг онцолсон юм. Бусад аймаг, орон нутагт энэ жишгийн дагуу нар, салхины эх үүсвэрүүдийг байгуулах замаар бид эрчим хүчний тогтворгүй байдлыг шийдвэрлэж, хараат байдлаас гарах боломжтойг тэрбээр онцолж, энэ талаар зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантугаас хүслээ.

“Эрдэнэнар” станцын барилга угсралтын ажил бүхэлдээ найман сард багтсан байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өгүүлж, 10 жил үргэлжилж байж үйл ажиллагаа нь жигдэрсэн энэ төслийн бусад цаг хугацааг бичиг цаас, зөвшөөрөл болон санхүүжилтийн шат дамжлага, хүнд сурталд зарцуулсан нь харамсалтай гэлээ. Энэ бичиг цаас, дүрэм журам, саад бэхшээлийг арилгахын дээр ногоон зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашиглахын тулд аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, өргөжүүлэх чиглэлийг Засгийн газар, орон нутагт өгөөд байгааг Улсын Их Хурлын дарга мэдээлэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд түншлэлийн төслүүдээ зарлаж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ урьж ажиллахыг тэрбээр уриаллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй нарны цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд “Эрдэнэнар” станцаас бусад нь олон улсын санхүүгийн байгууллагын санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан юм. Улсын Их Хурлын дарга тус станцыг сонгон зочилж, танилцаж байгаа нь үүнтэй холбоотой. Тус станц Монгол Улсын гадаад худалдааны зангилаа боомт болох Замын-Үүдийн эрчим хүчний тогтвортой байдлыг бүрэн хангахын зэрэгцээ нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна. Замын-Үүд сум оргил үедээ 12МВт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сараас хойш төвийн эрчим хүчний нийт 12 удаагийн их, бага тасалдлын үед “Эрдэнэнар” станцаас сумын хэрэглээг бүрэн хангаж ажиллажээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учралыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Булганчимэг, Б.Анар нар ажиллалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

Зөрчил, мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143 сая төгрөгийн урамшуулал олгоно

Next Post

Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ

Next Post
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ

Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-23
Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

2026-04-22
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

2026-04-22
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван ажилтныг АТГ-аас баривчлан шалгаж байна

Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван ажилтныг АТГ-аас баривчлан шалгаж байна

2026-04-22
Цэцэрлэгийн хоолны зардалд эцэг эхийн оролцоо ба 30 тэрбумын хэмнэлт

Цэцэрлэгийн хоолны зардалд эцэг эхийн оролцоо ба 30 тэрбумын хэмнэлт

2026-04-22
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно

2026-04-22
НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

2026-04-22
Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

2026-04-22
185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

2026-04-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.