• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зөрчил, мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143 сая төгрөгийн урамшуулал олгоно

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-20
Ангилал: Тод мэдээ
Зөрчил, мэдээлэл илгээсэн 9112 иргэнд 143 сая төгрөгийн урамшуулал олгоно
Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар. 2026 оны 1 дүгээр сарын 20. ЗХУТ-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг.

Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран 2025 оны есдүгээр сараас иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус аппликейшнаар дамжуулан иргэд, нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоолын бус газар, явган хүний зам, хайс хашлага давуулан тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг ТЦА-нд мэдээлэх боломжтой болсон. Зөрчил, мэдээлэл илгээсэн иргэд тухайн тээврийн хэрэгслийн торгуулийн 10-20 хувийн урамшууллыг улирал тутамд олгохоор болсон юм.

Энэ талаар ЗХУТ-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэгээс тодруулахад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухайн хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг.

2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд нийт 126,769 зөрчил мэдээлэл ирүүлсэн. Тухайн өдөрт багтаж төлбөр төлөгдсөн 62,886 зөрчил байсан. Ингэхдээ зөрчил илгээсэн 9112 иргэн урамшуулал авах бөгөөд нийт 143 сая төгрөг олгохоор төлөвлөлөө.

Мөн арванхоёрдугаар сарын эхний урамшууллыг 9112 иргэнд олгох бөгөөд “102 Police” аппликейшнд өнөөдрийн байдлаар 5100 гаруй иргэн дансаа холбосон байна. Үлдсэн 3000 гаруй иргэн дансаа холбоогүй гэх мэдээлэл бий. Өнөөдрийн /2025.01.20/ 09:00 цагийн байдлаар урамшуулал олгох систем хаагдсан учраас дансаа холбоогүй иргэдэд дараагийн улиралд нөхөн олгох юм. Мөн дансаа “102 Police” аппликейшнд холбосон 5000 гаруй иргэнд 72 цагийн дотор багтааж урамшууллыг олгоно. Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хавсарсан 2023 оны тавдугаар сарын 26-ны өдрийн А/183, А/112 тушаалын хавсралтыг үндэслэн урамшуулал авч буй иргэдээс 10 хувийн хүн амын орлогын албан татвар авахаар тусгасан учир иргэд мэдэх эрхтэй юм.

Мөн тухайн тээврийн хэрэгслийн жолооч торгуулиа бүрэн төлсөн тохиолдолд зөрчил, мэдээлэл илгээсэн иргэнд 10-20 хувийн урамшуулал бодогдох юм. Зарим тохиолдолд зөрчил мэдээлэл давхар илгээсэн иргэдийн “102 Police” аппликейшнд ямар шалтгааны улмаас баталгаажаагүй гэх мэдээллийг илгээж байгаа” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN

Previous Post

Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо

Next Post

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа

Next Post
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-23
Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

2026-04-22
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

2026-04-22
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван ажилтныг АТГ-аас баривчлан шалгаж байна

Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван ажилтныг АТГ-аас баривчлан шалгаж байна

2026-04-22
Цэцэрлэгийн хоолны зардалд эцэг эхийн оролцоо ба 30 тэрбумын хэмнэлт

Цэцэрлэгийн хоолны зардалд эцэг эхийн оролцоо ба 30 тэрбумын хэмнэлт

2026-04-22
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно

2026-04-22
НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

2026-04-22
Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

2026-04-22
185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

2026-04-22
У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

2026-04-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.