• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ким Жон Ун ажилгүй сайдаа үхэр тэргэнд хөллөсөн ямаатай зүйрлэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-20
Ангилал: Дэлхий
Ким Жон Ун ажилгүй сайдаа үхэр тэргэнд хөллөсөн ямаатай зүйрлэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эдийн засгийн бодлого хариуцдаг ахлах албан тушаалтнаа халжээ. Үүний зэрэгцээ намын зарим гишүүнийг чадваргүй гэж буруушаасан нь ховрын тохиолдол болов. “KCNA” агентлагт өнөөдөр /2026.01.20/ мэдээлснээр, Ким Жон Ун шадар сайд Ян Сун Хог “Рёнсонг” машин механизмын цогцолборын шинэчлэлийн төслийн эхний шатны нээлтийн ёслолын үеэр халжээ.

Түүнийг чухал ажил үүрэг даалгахад тохиромжгүй хүн гэж тодорхойлоод, газар дээр нь халсан аж. “Шулуухан хэлэхэд, ямаанд үхэр тэрэг хөллөсөнтэй адил байлаа. Энэ бол манай боловсон хүчний томилгооны явцад гарсан санамсаргүй алдаа. Эцсийн эцэст тэргийг шар үхэр л чирнэ шүү дээ, ямаа биш” гэж Ким хэлжээ.

Ян Сун Хогийн хувьд өмнө нь машин механизмын салбарын сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн салбараа хариуцсан шадар сайд болж дэвшээд байсан юм. Мөн тэрбээр намын удирдах зөвлөлийн гишүүн юм.

Ким Жон Ун Даваа гаригт “Рёнсонг” цогцолбороор зочлохдоо машин механизмыг орчин үежүүлэх төслөөс хойш татаж байгаа бусад албан тушаалтныг мөн буруутгажээ. Тэрбээр “Хариуцлагагүй, бүдүүлэг, чадваргүй албатуудтай байвал энэ цогцолборын шинэчлэлийн төслийн эхний шат бэрхшээлтэй тулгарах болно. Одоогийн эдийн засгийн бодлого боловсруулагчид улс орны аж үйлдвэрийг бүхэлд нь дахин товхинуулж, технологийн хувьд шинэчлэх ажлыг бараг удирдаж чадахааргүй байна” гэсэн юм. Мөн ялагдал, хариуцлагагүй байдал, идэвхгүй байдалд дассан гэж намын гишүүдийг шүүмжилсэн байна.

Албан тушаалтнуудыг ингэж ил тод бөгөөд хурцаар шүүмжлэх нь ховрын тохиолдол гэдгийг “Yonhap” мэдээллээ. Энэ үйлдэл нь намын их хурлын өмнө ажилтнуудын дунд сахилга батыг бэхжүүлэх зорилготой байсан бололтой. Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногт цэргийн удирдах албан тушаалтнуудыг мөн халсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Previous Post

БНСУ-д согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргасан Монголын ЭСЯ-ны ажилтны хэргийг дархан эрхийнх нь хүрээнд хэрэгсэхгүй болгох шийдвэр гарчээ

Next Post

Хур бороо, гадаргын усыг хуримтлуулах Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлнэ

Next Post
Хур бороо, гадаргын усыг хуримтлуулах Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлнэ

Хур бороо, гадаргын усыг хуримтлуулах Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ

Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ

2026-11-23
Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

2026-11-23
МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

2026-11-23
Өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл МАРГААШ хаагдана

Өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл МАРГААШ хаагдана

2026-11-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн, цас орохгүй

2026-11-23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.