Өнөөдөр /2025.12.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шүүхийн хэлэлцүүлэг боллоо
“Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарыг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах)
- мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)
- мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах )заасан гэмт хэрэгт тус тус буруутгаад байгаа.
Хэрвээ шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзэх юм бол зүйл ял оноох юм.
Тодуулбал, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, Л.Алтан-Очирыг буруутгаад байгаа зүйл анги нь дараах байдлаар хуульчлагдсан бөгөөд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ял оноох юм.












Сэтгэгдэл бичих