• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-18
Ангилал: Улс төр
Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.18) Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “Улсын Их Хурал төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй” гэж заасан байдаг.  2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100% төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9%), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5%), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7%)-тай тус тус тэнцэж байна. Нийт хөрөнгийн 63% буюу 37.4 их наяд төгрөг, нийт орлогын 63% буюу 16.4 их наяд төгрөг, нийт өр төлбөрийн 29% буюу 6.6 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын дүн эзэлж байгаа юм. Мөн төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хөрөнгийн өгөөж 2021 онд 1.94% байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 9.63% болж нэмэгдсэн, 2021 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 5.7 их наяд төгрөг болж өссөн үзүүлэлттэй байна. Гэвч нийт орлогын 56%, цэвэр ашгийн 89%-ийг уул уурхайн салбарын “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүн эзэлж байгаа тул цаашид төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гэж үзжээ. Тиймээс “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгасан байв. Цаашид төрийн өмчит хуулийн этгээдийг биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоо нийт дүнгээр 101 байсныг 19-ээр буюу 18.8%-аар бууруулж 82 болгохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн өмчит компаниуд олон нийтийн хяналтад орох, улс орны эдийн засагт олон нийтийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, орлого олох үндсэн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах төсөл арга хэмжээнд зарцуулах, компанийн засаглал сайжирч, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хэлбэрийг бий болгох хүрээнд “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд  биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл”-ийг батлах саналыг тусгасан байлаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад хувьцааг биржээр арилжих үйл ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу явуулна” гэж, мөн зүйлийн 5 дахь заалтад “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан нь төрийн өмчит нийт хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгээд байгааг өөрчлөх чиглэлээр санал боловсруулж, шийдвэрлүүлэх асуудлыг үндсэн чиглэлийн төсөлд  тусгажээ

Previous Post

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Next Post

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт ял оноох шүүх хурал 2026.01.14-нд болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт “хүнс хөдөө аж ахуй”-н газар эхэлжээ

Шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт “хүнс хөдөө аж ахуй”-н газар эхэлжээ

2025-12-19
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

2025-12-19
11 дүгээр сард гарсан зонхилон үйлдэгддэг зөрчлийг өмнөх сартай нь харьцуулахад Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 49.1 хувиар буурчээ

11 дүгээр сард гарсан зонхилон үйлдэгддэг зөрчлийг өмнөх сартай нь харьцуулахад Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 49.1 хувиар буурчээ

2025-12-19
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа

СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа

2025-12-19
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-19
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-19
Star dancesport: “Moondance” хамтлагийн гишүүн О.Эрдэнэ-Очирын зүй бус зан авирын талаар гомдол гаргана

Star dancesport: “Moondance” хамтлагийн гишүүн О.Эрдэнэ-Очирын зүй бус зан авирын талаар гомдол гаргана

2025-12-18
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт ял оноох шүүх хурал 2026.01.14-нд болно

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт ял оноох шүүх хурал 2026.01.14-нд болно

2025-12-18
Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

2025-12-18
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

2025-12-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.