• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-05
Ангилал: Улс төр
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг энэ Пүрэв гарагийн (2025.12.04) нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулсан байв. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтуудыг явууллаа. Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 72.1 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн Байнгын хорооны саналаар тус бүрд нь санал хураалт явуулав. Ингээд Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Энэ Пүрэв гарагийн (2025.12.04) нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсныг өнөөдөр үргэлжлүүлсэн. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 69 гишүүний олонх буюу 73.9 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Previous Post

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов

Next Post

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна

Next Post
Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

2026-03-23
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

2026-03-23
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно

Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно

2026-03-23
Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарын томилгоог пүрэв гарагт танилцуулна

Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарын томилгоог пүрэв гарагт танилцуулна

2026-03-23
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-03-23
“Найрамдал зуслан-5 шар Х:8” чиглэлд хоёр шинэ зогсоол нэмжээ

“Найрамдал зуслан-5 шар Х:8” чиглэлд хоёр шинэ зогсоол нэмжээ

2026-03-23
Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг “Ханиадны эм” нэрээр борлуулж байжээ

Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг “Ханиадны эм” нэрээр борлуулж байжээ

2026-03-23
Алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдийг донтуулах цахим дээрэлхэлтэд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна

Алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдийг донтуулах цахим дээрэлхэлтэд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна

2026-03-23
Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр тохиож байна

2026-03-23
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна

2026-03-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.