• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БОХХААБХ:Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-25
Ангилал: Улс төр
БОХХААБХ:Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.25/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг даргалсан бөгөөд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат танилцуулав.

Тэрбээр уг хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 06 тоот тогтоолоор байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нарын гишүүд ажилласныг дурдаад ажлын хэсэг энэ хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, хууль санаачлагч болон төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс холбогдох тодруулгыг авсныг дурдав.

Мөн ажлын хэсгээс даатгагч гэрээний хугацаанд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сумын малын хорогдлын дүнд үндэслэн нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох, даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор сум бүрээр тогтоосон 1 дүгээр босго үзүүлэлтийг 5.0 хувь, 2 дугаар босго үзүүүлэлтийг 30 хувь байхаар тогтоож, Засгийн газар босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоохдоо нэгдүгээр босго үзүүлэлтийг 1.0 хувиар, хоёрдугаар босго үзүүлэлтийг 5.0 хүртэл хувиар нэмэгдүүлж, эсхүл бууруулж тогтоож болох, хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зохицуулалтыг тусгах санал гаргасан гэв. Мөн Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг гаргасан байна.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7.2-т “Нэгдүгээр босго үзүүлэлт зургаан хувь, хоёрдугаар босго үзүүлэлт 30 хувь байна” гэж заасныг төсөлд 5.0 хувь гэж тусгасныг лавлав. Ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат Засгийн газраас төслийг өргөн барихын өмнө малчидтай уулзалт хийхэд тэд индексжүүлсэн даатгалын хувийг бууруулах, мөн улс даяар бус сум гэж өөрчлөх санал гаргасныг дурдаад ажлын хэсгээс 6.0 хувийг 5.0 болгож бууруулахын зэрэгцээ үүнтэй уялдаад төр, хувийн хэвшлийн хооронд хамаарах асуудал, ажлууд гарах тул 5.0 хувийг нэмж, хасах 1.0 хувь гэж уян хатан зохицуулахаар шийдвэрлэсэн хэмээн тайлбарлав.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг  хэлэлцэв.

Тогтоолын төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгийг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатарыг нэмэхээр тусгасан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Өнөөдрийн УИХ-ын хуралдаанаар ЗГ-ын гишүүдийг томилох асуудал хэлэлцлээ 2025.11.25

Next Post

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэлтэй танилцана уу

Next Post
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэлтэй танилцана уу

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэлтэй танилцана уу

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.