• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР “ШИХИХУТУГ” БАГ ШАЛГАРЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-17
Ангилал: Хууль
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР “ШИХИХУТУГ” БАГ ШАЛГАРЛАА
Монголын Хуульчдын холбооноос Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхтэй хамтран Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт шүүх байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Эрүүгийн хэргийн “Мок триал” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, “Рояаль” Олон Улсын их сургууль, Олон Улсын “Улаанбаатар” их сургууль, “Глобал удирдагч” их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Зохиомж” их сургууль, “Их засаг” Олон Улсын их сургууль, “Отгонтэнгэр” их сургуулийн 15 баг өрсөлдсөн.
Үүнээс тэмцээнийн Тэргүүн байрыг “Шихихутуг” их сургуулийн Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Шихихутуг баг”, Дэд байрыг “Шихихутуг” их сургуулийн Б.Бат-Ерөөлт, Б.Мөнх-Эрдэнэ багштай “Их зарагч” баг, Гуравдугаар байрыг “Их Засаг” их сургуулийн Ж.Баасанжав багштай “Дэнс” баг, Тусгай байрыг Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн П.Анхмаа багштай “Legal eagle’s” багууд тус тус эзэлж, амжилттай оролцлоо.
Мөн шилдэг илтгэгчдээр:
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Цэгц” багийн оюутан М.Энхжин
-Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн “Legal eagle’s” багийн оюутан Б.Номин;
-“Шихихутуг” их сургуулийн “Шихихутуг” багийн оюутан Х.Хонгорзул нар шалгарлаа.
Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Мок триал” тэмцээн нь жилээс жилд өрсөлдөөнтэй, сонирхолтой болж байгаа бөгөөд өөрийн үнэт цаг заваа зориулан тэмцээний шүүсэн шүүгчид, хамтран зохион байгуулсан Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хамт олон, заал танхимаар хангасан Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн хамт олон, багаа дэмжин, бэлтгэж оролцуулсан нийт багш нар болон оюутнуудадаа талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
                                                  Шихихутуг их сургууль
Previous Post

Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ

Next Post

Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

Next Post
Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

Улаанбаатар хот орчмоор үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-20
БХЯ-ны сайд Д.Батлут цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулахыг үүрэгдэв

БХЯ-ны сайд Д.Батлут цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулахыг үүрэгдэв

2026-06-19
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-06-19
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

2026-06-19
Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

2026-06-18
“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

2026-06-18
Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

2026-06-18
Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

2026-06-18
Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.