16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
17-нд Халх голын хөндийгөөр,19-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -33..-38 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар -13…-18 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22…-24 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.












Сэтгэгдэл бичих