Бразилын Белем хотод болж буй уур амьсгалын өөрчлөлтийн COP30 олон улсын чуулганы эхний өдрүүд иргэдийн томоохон жагсаал, эсэргүүцлийн ажиллагаатай давхцлаа. Амазоны уугуул иргэд болох Munduruku овгийн бүлгүүд саммитын үндсэн орох хэсгийг хааж, дэлхий даяар анхаарал татсан эсэргүүцлийг өрнүүлсэн байна.
Жагсагчдын хэлж буйгаар уур амьсгалын бодлого боловсруулах үед тэдний дуу хоолой үл тоогдож, амьд орчинд нь нөлөөлөх чухал шийдвэрүүдийг тэдэнтэй зөвлөлдөхгүйгээр гаргаж байгаа аж. Тэдний гол шаардлага нь:
-
Уугуул иргэдийн эрх, газар нутгийг хамгаалах
-
Ой мод огтлолт, уул уурхайн төслүүдийн зөвшөөрлийг зогсоох
-
Тэдний оролцоог COP30-ын хэлэлцээрүүдэд бодитоор тусгах
Зам хаагдсан тул чуулганы оролцогчдын урсгал удааширч, аюулгүй байдлын албаныхан зохицуулалт хийхэд хүрчээ. Эсэргүүцлийн улмаас зарим хөтөлбөр болон доторх уулзалтууд богино хугацаанд саатсан байна.Уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрүүдийн хамгийн гол талуудын нэг болох Амазоны ойг хамгаалах асуудал энэ удаад илүү хүчтэй сэдэв болж гарч ирэв. Шинжээчид COP30 нь “байгалийн баялагтай бүс нутгийн иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?” гэсэн шинэ том асуултыг дахин хөндөж байна гэж дүгнэж байна.Бразилын эрх баригчид эсэргүүцлийг тайван замаар зохицуулахыг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн ч уур амьсгалын бодлого, Амазоны хамгаалалтын асуудалд бодит өөрчлөлт хийх шаардлагатайг ч хүлээн зөвшөөрчээ.












Сэтгэгдэл бичих