• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, гишүүд Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-13
Ангилал: Улс төр
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, гишүүд Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, тус парламентын бүлгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар өнөөдөр (2025.11.13) Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа.

Олон зууны найрсаг, уламжлалт харилцаатай БНЭУ манай хамгийн том гуравдагч хөрш болохыг уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Б.Найдалаа онцолж, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлсэн өргөн агуулгатай болсныг цохон тэмдэглэв. Төрийн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийлсэн захидлыг Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгээс тус улсын парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга, ноён Ом Бирлад илгээснийг тэрбээр мэдэгдэж, Лок Сабхад Энэтхэг-Монголын парламентын бүлгийг байгуулж буйд талархал илэрхийлэн, тус бүлгийн гишүүдийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг улам өргөжин тэлж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүд, тэр дундаа газрын тос, мэдээллийн технологи, шашин, соёл зэрэг олон талыг харгалзан гишүүдийнхээ тоог өргөжүүлж байгааг бүлгийн дарга Б.Найдалаа дурдаж, бүх талаар хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхээ нотоллоо. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай улсын хамгийн том төслүүдийн нэг гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир онцолж, Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд онцгой нөлөөтэй энэхүү төслийн хэрэгжилтэд Улсын Их Хурал бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаа гэлээ.

Элчин сайд Атул Малхари Готсурве урьж уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэн хэрэгжүүлж буй БНЭУ-ын компанийн төлбөрийг цаг хугацаанд нь олгох, инженер, ажилтнуудад урт хугацааны виз олгох, тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө 2027 оны дунд үе гэхэд дуусгах зорилт тавин ажиллаж байгаагаа тэрбээр илтгэж, Монголын олон нийт төслийн гүйцэтгэлийг удаашралтай явагдаж буй гэсэн буруу ойлголттой байгааг залруулах шаардлагатай байгааг дурдав. Мөн тэрбээр БНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн сургалтын төв, ерөнхий боловсролын 1200 суудалтай Энэтхэг-Монголын Найрамдлын сургууль байгуулах төслүүд, тус улсын Засгийн газрын болон Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгтэй мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хоёр улсын хооронд өвлийн аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн шууд нислэг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаа одоо байгаагаасаа илүү өргөжин тэлэх боломж бийг талууд харилцан илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

“Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Next Post

“Оюу Толгой”-н сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-12-хооронд болно

Next Post
“Оюу Толгой”-н сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-12-хооронд болно

"Оюу Толгой"-н сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-12-хооронд болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.