• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-12
Ангилал: Тод мэдээ, Улс төр, Эдийн засаг
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсний дараа (2025.11.12) чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг эцэслэн батлах талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.3 хувь нь дэмжсэнээр хууль батлагдав.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа Хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай танилцуулгыг тус Байнгын хроорооны дарга Х.Ганхуяг хийв. Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гурав дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмсэн талаар тэрбээр дурдаж, багш, эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажиллагсдын цалин, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулах, зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 2025 оны түвшинд байлгах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд төсвийн төсөлд орж буйг танилцуулав. Мөн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн дүнг бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд 2027 он болон дараа онуудад шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулахаар тусгасан байна. Эдгээр өөрчлөлтийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 31.2 хувь, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -1 их наяд 050.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -1.0 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, Ц.Мөнхбат, С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц, Ө.Шижир, Б.Пунсалмаа нар асуулт асууж, Төсвийн байнгын хорооны дарга, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд төсвийн төслийг хэлэлцсэн болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан үйл явц, Улсын Их Хурлын хуралдааны дэг, зарчим, төсвийн бодлого, тусгай шаардлагыг хангасан байдал, салбаруудын хөгжлийн чиг хандлагатай нийцсэн, эсэх, санхүүжилт нь танагдсан зарим төсөл, арга хэмжээг цаашид хэрхэх зэрэг олон талын асуудлыг хөндөн ярьсан юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авснаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлэг дуусаж, тав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, нэг бүрчлэн санал хураалт явуулав. Санал хураалтаар хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд батлагдлаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр, хэлсэн үгэндээ төсвийн зарлага жилээс жилд огцом тэлдэг байдлыг ирэх жилийн төсвийн хувьд таслан зогсоож, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2.0 хувиас хэтрүүлээгүй нь онцлог болж буйг дурдаад, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдсэнийг онцоллоо. Манай улс төсвийн орлогынхоо 90 хүртэлх хувийг татвараар бүрдүүлж буй нь аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарахаар байгааг анхааруулаад, татвартай холбоотой шинэчлэл, хуулийн төслүүдээ яаравчлан Улсын Их Хуралд оруулж, ажил хэрэгч хандахыг гишүүдэд зөвлөлөө. Төсөв бол төр оршин тогтнож буй гэдгийг тунхагладаг бодлогын чухал баримт бичиг учир гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоодын улс төржилт савнаасаа хальсан ярвигтай энэ үед төсвийн бодлогын баримт бичгийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах нь миний үүрэг гэдгийг ухамсарлаж ажилласнаа тэрбээр дурдаж, эдийн засгийн тодорхойгүй байдал, хямралын үед бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл чухал бөгөөд итгэл үгүй бол бодлогын үр нөлөө суларч эдийн засгийн хямрал гүнзгийрдэг гэдгийг ухамсарлаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хувлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

Next Post

Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Next Post
Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.