• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН СУРГАЛТ-СУДАЛГАА-ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ II ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-12
Ангилал: Нийгэм
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН СУРГАЛТ-СУДАЛГАА-ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ II ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил үндэсний II хэлэлцүүлэг” ШУТИС-ийн VIII байрны Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд эхлээд байна.
Хэлэлцүүлгийг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “МУ-д төдийгүй дэлхий дахинд их сургуулийн хөгжлөөс улс эх орны хөгжил шууд тодорхойлогдож байдаг.
Их сургуулийн хөгжил нь тухайн сургуулийн профессор багш нарын мэдлэг чадвар, гадаад дотоод хамтын ажиллагаанаас гадна оролцогч талууд болох төгсөгч, ажил олгогч, улс орны хөгжлийн бодлого, дэмжлэгээс шууд хамаардаг.
Өнөөдөр МУ-ын эдийн засгийн болоод нийгмийн хөгжилд эрдэс баялгийн салбар тэргүүлэх салбар болохыг бид бүгд сайн мэдэж байгаа.
Иймд өнөөдөр яалт ч үгүй эх орноо дэлхийд тэргүүлэх улс гүрэн болж хөгжихөд, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зайлшгүй геологи уул уурхайн салбартай зайлшгүй холбоотой.
Энэ бүгдэд нөгөө талаас МУ-ын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн чадавхи тэдгээрийг бэлтгэж буй мэргэжлийн сургуулийн судлаач профессор багш үүрэг оролцоо болон их сургуулийн сургалт судалгаа хамтын ажиллагаа нэн чухал” хэмээн онцоллоо.
Үүний дараа Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа болсноор хурал үргэлжилсэн юм.
Тус хурал нь “Эрдэс баялгийн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх өнөөгийн байдал”, “Зочин илтгэл”, “Панел хэлэлцүүлэг” сэдвээр өрнөж байгаа бөгөөд эхний хэлэлцүүлгийг ГУУС-ийн захирал, доктор (Ph.D), профессор К.Хавалболот удирдаж байна.
Хуралд “Геологи, уул уурхайн сургуулийн хөтөлбөр, хөгжүүлэлт” сэдвээр ГУУС-ийн Сургалт, чанарын албаны дарга, доктор (Ph.D) Г.Өлзийсайхан, “Геологи, уул уурхайн сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, хамтын ажиллагаа” сэдвээр ГУУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D, дэд профессор О.Мөнхцэцэг, “Геологи, уул уурхайн сургуулийн чанарын удирдлага, ахиц дэвшил” сэдвээр ГУУС-ийн Чанарын менежер, доктор (Ph.D) C.Нандинцэцэг нар илтгэлээ
Previous Post

“Эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан нийгмийн цогц үйлчилгээний хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо

Next Post

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН 2026 ОНЫ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Next Post
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН 2026 ОНЫ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН 2026 ОНЫ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн, цас орохгүй

2026-11-23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.