• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловатай уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-16
Ангилал: Нийгэм
Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловатай уулзлаа

Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловатай тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа билээ. Энэ хүрээнд Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловатай өнөөдөр /2025.10.16/ уулзлаа.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтлова хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улсын харилцааны түвшнийг шат ахиулсныг онцлоод цаашид хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй. Хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллага, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд бид бүхэн хамтран ажиллахдаа таатай байна. Бүгд Найрамдах Чех Улс мазаалай баавгай, хавтгай зэрэг нэн ховор ан амьтдыг судлах, хамгаалах, эргэн нутагшуулахад туслалцаа үзүүлж ирсэн. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал өндөр ач холбогдолтой хэмээн онцоллоо.

Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа

Next Post

ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив

Next Post
ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив

ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.