• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-15
Ангилал: Тод мэдээ
ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.10.15) гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 45 минутад эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон талаар Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал танилцуулав.

Хуралдаанаар эхлээд Хянан шалгах түр хорооны шинжээчийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Шинжээч томилох нь түр хорооны дотоод асуудал бөгөөд  Хянан шалгах түр хорооноос томилогдон ажиллахад хөндлөнгөөс нөлөөлөх магадлалтай учир Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тус тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх горимын саналыг гаргав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэнээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлэн, тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдаанаар хэлэлцэхээр товлосон хоёр дахь асуудал нь “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох байв. Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг нь эзэмшдэг, төрийн өмчийн оролцоотой, Монгол Улсад бүртгэлтэй тус хуулийн этгээдийн мэдээллийг сонсохоор хоёр удаа албан тоот хүргүүлсэн боловч тухай бүр Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн болохыг О.Батнайрамдал дарга гишүүдэд дэлгэрэнгүй уншиж танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, С.Зулпхар, Э.Болормаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдаваа, П.Ганзориг нар тодруулга хийж, холбогдох байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн тодруулсны дагуу “Оюу Толгой” ХХК Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзсантай холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох албан тушаалтан хариулт өгсөн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.8-д Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхэд “…чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль тогтоомжийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, бусад баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох…” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “…Түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ…” хэмээн нарийвчлан зохицуулсан байдаг. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “…Энэ хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нь Улсын Их Хурлын хяналт шалгалтыг тасалдуулсан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.25-д заасан парламентыг үл хүндэтгэх үйлдэл гэж үзэн Төрийн албаны тухай хууль, эсхүл Зөрчлийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ…” заасан байдаг байна.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд ямар ч нөхцөлд Монгол Улс Оюу толгой төслийн талаар нэгдсэн байр суурьтай байгааг тодотгож,  Хянан шалгах түр хороо дараагийн удаа “Рио Тинто” компанитай уулзалт хийх, “Онтрэ” ХХК-тай холбоотой асуудлаар холбогдох талуудтай мэдээлэл солилцох, ойлголтоо нэгтгэх, холбогдох ажлын хэсгүүдтэй мэдээллээ дахин солилцох зэрэг саналыг гаргаж байв. Түүнчлэн  Хянан шалгах түр хорооны төлөвлөгөө боловсруулж батлах, стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх талаар ойлголтоо нэгтгэх шаардлагын талаар гишүүд хөндөж байв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар “Аливаа харилцаа эрх тэгш, харилцан ашигтай байх ёстой. Харин энэ төсөл дээр эрх тэгш, харилцан ашигтай байх зарчим алдагдсан учраас Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулахаар шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо эрх тэгш, харилцан ашигтай байлгах зарчмыг хэрэгжүүлэхээр, үүнтэй уялдсан шийдвэрийг бүхий л түвшинд гаргуулах чиглэлээр идэвхтэй ажиллана” хэмээсэн.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улс ямар ч нөхцөлд нийт 3.5 сая иргэнийхээ хамаарал, эзэмшил бүхий Оюу толгой төслийн асуудлаар нэгдмэл байр суурьтай байдгийг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал цохон тэмдэглээд “Хянан шалгах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах хүрээнд бид бүх талын байр суурийг сонсох үүрэгтэй. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвт хамаарч буй бүх байгууллага, холбогдох талуудыг хуралдаанд оролцуулж, мэдээллийг сонсож байгаа. “Оюу Толгой” ХХК хуралдаанд оролцож, мэдээллээ танилцуулснаар Хянан шалгах түр хорооны гишүүдийг тэнцвэртэй мэдээлэл авах боломж бүрдэх юм” хэмээгээд хуралдааныг хойшлуулж буйгаа мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа

Next Post

НҮБ-ын ХХААБ-ын Хөрөнгө оруулалтын төвтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт боллоо

Next Post
НҮБ-ын ХХААБ-ын Хөрөнгө оруулалтын төвтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт боллоо

НҮБ-ын ХХААБ-ын Хөрөнгө оруулалтын төвтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын төслийн ажлын явцтай танилцлаа

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын төслийн ажлын явцтай танилцлаа

2026-05-02
Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

2026-05-02
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

2026-05-02
Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

2026-05-02
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

2026-05-02
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.