• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-14
Ангилал: Дэлхий
Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

“Инновац ба технологийн дэвшил нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг тайлбарласан” эрдэмтэд эдийн засгийн салбарын энэ оны Нобелийн шагналын эзнээр тодорлоо. АНУ-ын эрдэмтэн Жоэл Мокир, Францын эрдэмтэн Филипп Агион, Канадын судлаач Питер Ховитт нар уг шагналыг хуваан хүртэхээр болсныг Нобелийн хорооноос мэдээлжээ.

Жоэл Мокирт “технологийн дэвшилд тулгуурлаж тогтвортой өсөлтийн урьдал нөхцөлийг тодорхойлсон” судалгааных нь төлөө шагналын тал хувийг олгохоор шийдвэрлэсэн бол Филипп Агион, Питер Ховитт нар “creative destruction буюу бүтээлч шинэчлэлтэд суурилсан тогтвортой өсөлтийн онол”-ыг боловсруулсныхаа төлөө шагналын талыг хуваан хүртэх ажээ.

“Шагналтнуудын судалгаа эдийн засгийн өсөлтийг заавал үргэлжилдэг зүйл мэтээр хүлээж авч болохгүй гэдгийг харуулж байна. Бид зогсонги байдалд орохгүйн тулд бүтээлч шинэчлэлтийн механизмыг дэмжих ёстой” гэж эдийн засгийн шагналын хорооны дарга Жон Хасслер мэдэгджээ.

Өнгөрсөн оны шагналыг Дарон Асемоглу, Жеймс Робинсон, Саймон Жонсон нар хүртсэн билээ. Тэдэнд энэхүү шагналыг яагаад зарим улс орон хөгжиж байхад зарим нь өнгөрсөнд гацдагийг, түүнчлэн дарангуйлал, автократ засаглалын үед яагаад эдийн засаг саарч, зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс баяжихад хүрдгийг, харин ардчилалд шилжсэнээр нийт хүн амынх нь амьдрал ахуй сайжрах боломж хэрхэн нэмэгддэг вэ гэдгийг тайлбарласных нь төлөө олгожээ.

Уламжлал ёсоор 10 дугаар сарын эхээр болдог “Нобелийн долоо хоног” гэгддэг шагналтнуудыг тодруулах ажиллагаа эдийн засгийн салбарын шагналтнуудыг тодруулснаар өндөрлөдөг.

Эдийн засаг бол залуу шинжлэх ухаан бөгөөд эл салбарын талаар Альфред Нобелийн гэрээслэлд тусгагдаагүй юм. Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг энэхүү шагналыг тус банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй.

Previous Post

2025 оны 10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

Next Post
Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянхонгор аймгаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа

Баянхонгор аймгаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа

2026-06-27
Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.