• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-12
Ангилал: Тод мэдээ
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа усыг саарал ус гэж нэрлэдэг. Энэ саарал усны тодорхой хэсгийг Туул гол руу цутгадаг. Гэтэл нийслэлийн хэмжээнд боловсруулах чиглэлийн үйлдвэр, эмнэлэг, ресторан, цайны газар, автомашин угаалгын газрууд гээд 771 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, цэвэр, бохир усны асуудлаа улсаас шийдвэрлүүлж байна. Үүнээс ялангуяа арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг нийслэлийн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэж дийлэхгүй байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний усыг л цэвэршүүлэх технологитой. Гэтэл Туул голд их хэмжээний бохирдлыг үүсгэж байгаа 80 гаруй аж ахуйн нэгж байна. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Туул голоор завиар явж, саарал ус нийлүүлж байгаа эх үүсвэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, цаашлаад Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өвөртохойд Туул голын бохирдол ямар байгааг тайлбарлаж, Туулын голын эко системийг хамгаалах талаар ярилцлаа.

Улаанбаатар хотоос 30 орчим км зайд ч цэвэрлэх байгууламжийн лаг хагшаасаас үүдэж, Туул голын уснаас хүн, мал ундаалах боломжгүй. Улаанбаатарын төв хэсгээрээ Туул голын хайрга нүдэнд харагдаж, цэлэлзэн урсах ч саарал усны эхтэй ойролцоо байршилд Туул голын усан дор зөвхөн дагтаршсан лаг хагшаас, өмхий үнэртэнэ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал Туул голын эко системд, хүн ам болоод мал амьтны эрүүл мэндэд ч хортой нөлөө үзүүлээд зогсохгүй улс орны хэмжээний аюулын түвшинд хүрчээ. Ийм болоод олон жилийн нүүрийг үзсэн ч очиж харсан, ярьсан, сэрэмжлүүлсэн, үүнээс сэргийлэх, даван туулах ажлууд хийсэн шийдвэр гаргагчид байсангүй гэхэд хилсдэхгүй.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Хуучин төв цэвэрлэх хоногт 160-170 мянган метр.куб усыг хүлээн авах хүчин чадалтай. Мэдээж даац нь хэтрээд удаж байгаа. Харин өнөөдөр Улаанбаатар хотоос шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250 мянган метр.куб ус боловсруулна. Гэвч дан ганц шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болоод Туул голын бохирдлын асуудал шийдэгдэх боломжгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Туул гол руу саарал ус нийлүүлэгдэж байгаа эх үүсвэр дээр очиж үзэхэд үнэхээр харамсалтай дүр зургууд харагдаж байна. Туул голын бохирдолд арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн бохирдол маш ихээр нөлөөлдөг. Төвлөрсөн шугам руу тэдгээр үйлдвэрийн их хэмжээний бохирдол орохоор цэвэршүүлж дийлдэггүй. Энэ бүх асуудлыг олон жил хөндсөнгүй. Монгол Улсын Усны тухай хуульд “Эдгээр үйлдвэр заавал өөрсдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх ёстой” хэмээн заасан ч хуулиа биелүүлдэггүй. Туул голд нийлүүлэгдэж байгаа саарал ус нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх түвшинд цэвэршсэн байх ёстой. Харамсалтай нь манай цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус энэ шаардлагыг хангаж чадахгүй байна. Туул голын саарал ус нийлүүлэгдсэн хэсгүүдэд лаг хагшаас үүсч, маш их бохирдлыг үүсгэж байна. Туул гол, түүний ай сав бол олон зүйлийн загас, шувууд, амьтдын өлгий болсон монголчуудын эх түүхийг хадгалсан нутаг. Хамгийн чухал нь нийслэлчүүдийн ундны эх үүсвэр юм. Туул голын эко системийг аварч үлдэхийн тулд нийслэлээс дараах ажлуудыг зохион байгуулна” гэв.

Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр өнөөдрийн байдлаар Туул голыг ихээр бохирдуулж байгаа 20 гаруй ААН хашаандаа урьдчилан цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлсэн. АПУ компани урьдчилан цэвэрлэх байгууламж барьсан. Үлдсэн 60 ААН буюу нийт 80 ААН-ийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох тал дээр Засгийн газар, холбогдох яамдын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай. ААН-үүд Усны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх цаг нь ирсэн. Мөн ус бохирдуулсны төлбөрөө төлөх ёстой. Эдгээр үүргээ биелүүлэхгүй хэвээр байвал 2027 оноос Туул голыг ихээр бохирдуулагч ААН-үүдийг цэвэр усаар хангахгүй, бохир усыг хариуцахгүй. Тэдний ус бохирдуулсан төлбөрийг төв цэвэрлэх байгууламжийн урсгал зардал, лаг шатаах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихэд ашиглах ёстой.

Тиймээс нэгдүгээрт, 80 ААН-ийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох,

Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд нэг ч лаг шатаах үйлдвэр байхгүй. Улаанбаатар хотоос төв цэвэрлэхээс гарах лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн ТЭЗҮ-ийн баталсан. 2026 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, арьс ширний үйлдвэрүүдийг гаргана.

Гуравдугаарт, нэгэнт үүссэн лаг хагшаасыг цэвэрлэхгүйгээр Туул голын эко систем сэргэхгүй. Энэ ажилд олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгийг авах хэрэгтэй байна.

Дөрөвдүгээрт, Мянганы сорилтын сангийн саарал ус дахин боловсруулж технологийн ус гаргах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усны 50 хувь нь стандартын түвшинд Туул руу, 50 хувь нь дулааны станц руу очдог болно.

Тавдугаарт, усны хэрэглээндээ нийтээрээ анхаарч, өөрчлөлт гаргах нь та бидний хүрээлэн буй орчин, Туул голын эко системийг хамгаалахад оруулж буй үнэт хувь нэмэр болохыг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Previous Post

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.13-10.17

Next Post

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр сонгогдсон шүүгч гишүүдтэй танилцана уу

Next Post
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр сонгогдсон шүүгч гишүүдтэй танилцана уу

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр сонгогдсон шүүгч гишүүдтэй танилцана уу

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Натурын замыг Нарны замтай холбох авто зам барина

Натурын замыг Нарны замтай холбох авто зам барина

2026-05-07
Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

2026-05-07
Цаг агаарын мэдээ

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй

2026-05-07
СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2026-05-06
Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

2026-05-06
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

2026-05-06
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

2026-05-06
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

2026-05-06
Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

2026-05-06
Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

2026-05-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.