• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТБХ, ЭЗБХ: Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-07
Ангилал: Улс төр
ТБХ, ЭЗБХ: Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр (2025.10.07) хамтран хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хамтарсан хуралдаан үдээс хойно 15:16 цагт 51.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг даргалан явуулав.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг бусад Байнгын хороод энэ оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 01-ний өдрүүдэд хэлэлцэж санал, дүгнэлтүүдээ ирүүлсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа нар танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн талаар, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулах бодлогын хэрэгжилтийн талаар, Өргөдлийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодын хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг нэмэгдүүлэх замаар багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, инфляцын түвшинтэй уялдуулах болон 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан явуулах бодлого, үйл ажиллагаа, мөн Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд төсвийн урсгал зардлыг бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасныг өөрчилж, нэмэгдүүлэн тогтоох боломжтой эсэхийг асууж, хариулт авчээ. Түүнчлэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хэмжээг тус бүр 490.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар үг хэлж, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл болон Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй энэ үед Улсын Их Хурлын гишүүд улс төрийн зорилгоор буруу, ташаа мэдээлэл хийж байгааг шүүмжлэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс таван үндэслэлээр төсвийн төслийг буцааж татахыг Засгийн газарт шаардаж буйг танилцуулав. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг нэгдүгээрт, алдагдалгүй төсөв батлах бодлогын зорилтоосоо ухарсан, хоёрдугаарт, Төсвийн тухай хуульд нийцээгүй, гуравдугаарт, дунд болон богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд үндэслээгүй, дөрөвдүгээрт, нийгмийн хүлээлт шаардлагад нийцээгүй, тавдугаарт, дагалдах тооцоо, судалгаа хангалтгүй байна гэсэн үндэслэлээр Засгийн газарт төсвийн төслийг яаралтай татан авч чамбайруулахыг чиглэл болгож буй ажээ.

Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд Байнгын хороодын хуралдаанд орж ирэхгүй байгааг шүүмжилсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин Засгийн газраас санаачлан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаx тухай хууль Сангийн яамны тооцоолсноор улсын төсөвт 4.0 их наяд төгрөгийн сөрөг нөлөө учруулахаар байгаа тухай Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн талаар асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаас хариулт авлаа. Хуульд заасан цаглаврын дагуу Засгийн газар төсвийн хүрээ, төсвийн төсөөлөл, ирэх оны төсвийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд, хэлэлцүүлж байгаа гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд онцолж, одоогийн байдлаар инфляцын түвшин 8.8 хувьтай, экспорт сэргэсэн, валютын нөөц 5.8 тэрбум ам.доллар байгааг мэдээлэв. Тэрбээр ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг бүрэн хангаж байгааг дурдан, Татварын ерөнхий хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт нь эдийн засгийн эрх чөлөөг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, зөвшөөрөл, мэдэгдлийг хумих зэргээр хувийн хэвшлийг дэмжих бодлого, эрх зүйн реформын хүрээнд хэрэгжинэ гэсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг Засгийн газар аравдугаар сарын 30-наас өмнө Улсын Их Хуралд оруулж ирэхээр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасныг сануулж, улсын төсвийн төслийг жил бүрийг есдүгээр сарын 01-нд өргөн барьж байх хуулийн өөрчлөлт Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганаар батлагдсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад эдгээр цаглаврын зөрчлийг арилгах ажлыг яагаад хийгээгүйг асуусан юм. Мөн тэрбээр энэ долоо хоногийн баасан гаригт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулна гэдгийг мэдээлж, энэ тохиолдолд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх зэрэг төсвийн томоохон зохицуулалтуудыг хийх орон зай, цаг хугацаа хомс болно гэдгийг анхааруулав. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас нэг сарын өмнө батлах хуулийн заалттайг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дурдаж, 2021 онд батлагдсан Таван жилийн үндсэн чиглэлийн хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 01-нд дуусах тул дараагийн баримт бичгийн төслийг энэ сарын 31-ний дотор өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв. Мөн тэрбээр Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24.0 хувь дотор барихаар заасныг чанд баримталж буй талаар тайлбарлаж, өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс ирэх оны төсвийн хүрээний орлого, зарлагыг аль алиныг бууруулж буй нь хувийн хэвшлийн орон зайг хадгалсан бодлого болохыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ч онцлон дүгнэснийг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжээгүй уг саналыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь буюу 97.1 хувь нь мөнхүү дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

ЭМИЙН ҮНЭ, ЭМИЙН САНГИЙН БАЙРШЛАА ШУУД ХАРДАГ БОЛЛОО

Next Post

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Next Post
ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.