• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлалаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-07
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлалаа

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3″ төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан.

Энэ хүрээнд “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.

Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдах боломж бүрдэв.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Next Post

Олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг тогтмол мэдээлэхийг даалгажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.