• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг тогтмол мэдээлэхийг даалгажээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-07
Ангилал: Нийгэм
Олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг тогтмол мэдээлэхийг даалгажээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Энэхүү тогтоолоор агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 онд дуусаж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөө болон хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөг хараат бусаар, хөндлөнгийн хяналт хийх иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган боловсруулж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Мөн агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийг тодорхойлж, тухайн бүсэд байрлах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг аймаг, нийслэл, сум, дүүргийн гэр хорооллын өрх бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг тогтоолоор даалгажээ.

Олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамтатган Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг өдөр тутам нийтэд тогтмол мэдээлэх, агаарын бохирдлын мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох талаар Засгийн газарт өгсөн чиглэлд тусгасан байна.

Түүнчлэн угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар даалгаж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гадаад, дотоод орчны агаарын чанарын болон шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлыг нэн даруй зохион байгуулж хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр гэр хорооллын өрх, аж ахуйн нэгжид гэр, байшингийн дулаалгын арга хэрэгслүүдийг зааж сургаж, хатуу түлшний хэрэглээг халах ажлыг зохион байгуулахдаа стандартын шаардлага хангасан цахилгаан халаалт, хий, бусад түлшийг ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийж, иргэд өөрсдөө сонгох эрхтэй байхаар зохицуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолд тодорхой заажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлалаа

Next Post

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна

Next Post
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.