• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гэвш Б.Мөнхбаатар:Жил бүр тогтмол бясалгал хийдэг хүмүүсийн ой санамж, асуудал шийдвэрлэх чадвар сайжирч, стресс тайлагдаж, амьдралын чанар дээшилдэг

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-04
Ангилал: Нийгэм
Гэвш Б.Мөнхбаатар:Жил бүр тогтмол бясалгал хийдэг хүмүүсийн ой санамж, асуудал шийдвэрлэх чадвар сайжирч, стресс тайлагдаж, амьдралын чанар дээшилдэг
Гэвш Б.Мөнхбаатарын илтгэлээс…
МБШТ–Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн багш
Гэвш Б.Мөнхбаатар “Буддизм ба сэтгэл судлалын огтлолцол” сэдвээр илтгэл тавихдаа хүний бодол, сэтгэл хөдлөл, биеийн эрүүл мэнд хоорондын нарийн уялдааг тайлбарлав.
Хүн сэтгэлээ зохицуулж чадахгүй үед бухимдал, айдас, шунал, уур хилэн зэрэг сөрөг сэтгэлүүд хүчтэй илэрч, энэ нь бие махбодийг тэнцвэргүй болгож, улмаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болж байдаг. Сэтгэлийн замбараагүй байдал нь зөвхөн дотоод амар амгаланг алдагдуулаад зогсохгүй нийгмийн харилцаа, хууль эрх зүй, санхүүгийн хүндрэл, өөрийгөө болон бусдыг гэмтээх аюулд хүргэх сөрөг үр дагавар ч бий.
Орчин үеийн сэтгэл судлалын судалгаагаар хүний тархинд өдөр тутмын сэтгэл хөдлөл, стресстэй холбоотой өөрчлөлтүүд илэрдэг. Ялангуяа тархины урд хэсгийн гэмтэл нь хэл яриа, ой санамж, танин мэдэх чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон. Энэ талаас нь буддист үзлээр тайлбарлавал, хүний шунал хүсэл, уур хилэн, эргэлзээ тээнэгэлзээ зэрэг мунхаг сэтгэлүүд амар амгаланд саад болж буйг харуулж байна.
Буддын гүн ухаанд “сэтгэлээ өөрчилбөл би-д барих сэтгэлээс салж, бодь сэтгэлийг төрүүлэн, зөв зам мөрд орж чадна” гэж сургадаг. Өөрийнхөө тусыг бүтээх зам нь бусдын тусыг бүтээхтэй салшгүй холбоотой учраас бодь сэтгэлийг үүсгэн бясалгах нь чухал.
Орчин үеийн судалгаагаар анхаарал төвлөрөл (mindfulness) болон энэрэн нигүүлсэх бясалгал хүний сэтгэл зүйд өндөр ач тустай болохыг нотолжээ. Жил бүр тогтмол бясалгал хийдэг хүмүүсийн ой санамж, асуудал шийдвэрлэх чадвар сайжирч, стресс тайлагдаж, амьдралын чанар дээшилдэг байна. Ялангуяа энэрэн нигүүлсэх бясалгалын ач холбогдлыг судлаачид онцолж, хүнийг илүү тайван, уужим сэтгэлтэй болгож байгааг дурдсан.
Гэвш Б.Мөнхбаатар илтгэлийнхээ төгсгөлд:
Буддизмыг БИЛЭГ, Орчин үеийн шинжлэх ухааныг АРГА хэмээн үзвэл, арга билэг хоёр нь хамтран уялдаж, хүний сэтгэл зүй болон нийгмийн хөгжилд асар их ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.
– ШУА-ийн Философийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) М.Батаа энэ илтгэлийн тухайд:
> “Агуулгаа гүн гүнзгий, хүмүүст бодит үр өгөөжтэй, сонирхолтой байдлаар хүргэлээ” хэмээн онцлон тэмдэглэв.
“Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2025.10.03
\
Previous Post

Дидди 4 жилээс дээш хугацаагаар хоригдох ял сонслоо

Next Post

Гавж Б.Чойжилсүрэн: мэдрэмж бол сэтгэлээс төрсөн ухааны нэг хэлбэр юм

Next Post
Гавж Б.Чойжилсүрэн: мэдрэмж бол сэтгэлээс төрсөн ухааны нэг хэлбэр юм

Гавж Б.Чойжилсүрэн: мэдрэмж бол сэтгэлээс төрсөн ухааны нэг хэлбэр юм

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

2026-04-24
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-24
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-24
БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

2026-04-23
Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

2026-04-23
ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.