• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-22
Ангилал: Нийгэм
Х.Булгаа: Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлана

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина. Өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт 57 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Өнөр хорооллын арын 2.8 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж байна.  Уг төслийн явцын талаарх мэдээллийг өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Тодруулбал, Өнөр хорооллын арын 2.8 км авто замын шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд тус байршилд 86 авто машины зогсоол, ус зайлуулах байгууламж, III хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар III хэсгийн явган хүний зам болон дугуйн замын ажил, II хэсгийн ус зайлуулах байгууламж, цахилгааны шугам сүлжээ хамгаалах ажил үргэлжилж байна. Харин Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км шинэчлэлтийн ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн зохицуулагч Х.Булгаа “Уг төслийн хүрээнд гурван байршилд шинээр зам барина. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын 2.6 км авто замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Уг шинэ замыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км замын тендерийг ирэх 11 дүгээр сард зарлаж, 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Previous Post

Солонгост уул уурхайн 500 инженер бэлтгэнэ

Next Post

Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

2026-04-22
Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

2026-04-22
185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

2026-04-22
У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

2026-04-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-22
Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

2026-04-22
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 20 асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 20 асуудлыг хэлэлцэж байна

2026-04-22
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.