• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-26
Ангилал: Нийгэм
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, ажлын үр дүн болон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого төлөвлөлт, нийслэл, дүүрэг, хороодын уялдаа холбоотой ажиллах ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн хугацаанд засаг захиргааны анхан шатны нэгж болох 204 хороонд төрийн үйлчилгээ, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг хариуцуулж, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг хууль тогтоомжоор төдийлөн хариуцуулаагүй. Тиймээс хороодоос иргэдэд тодорхойлолт өгдөг, хог ачдаг, хог ачих хуваарийг баталдаг чиг үүрэг илүү давамгайлж үлдсэн. Бид үүнийг өөрчилж, хороо буюу анхан шатны нэгж нь иргэдийг ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хот, нийтийн аж ахуй чиглэлд түлхүү анхаардаг болгохыг зорьж байна. 2025 онд нийслэл, дүүргийн удирдлагууд хорооны Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, тодорхой чиг үүргүүдийг өгч байна. Хороодын саналаар 50 сая төгрөгийн тохижилтын ажлыг шийдүүлж, хийлгэж байна. Эдгээр ажил амжилттай болоход ирэх жил хороодод тохижилтын чиг үүргүүдийг төсөвтэй нь шилжүүлэхээс гадна хог тээврийн үйл ажиллагааг бүрэн хариуцуулж, шилжүүлнэ. Нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, явган хүний зам, хашаа хайс, эвдэрч ус тогтсон газрууд, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад хороо, дүүрэг, нийслэл хамтран ажиллах, тэр дундаа хот, нийтийн аж ахуйн ажилд хороод бие даан оролцох боломжийг бүрдүүлж, зарим чиг үүргийг дүүргээс хороонд шилжүүлэхийг зорьж байна” гэдгийг онцоллоо.

Ж.Батбилэг: Нийслэл, дүүрэг, хороо уялдаатай ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Ж.Батбилэг “Хотын дарга Х.Нямбаатар энэ онд хороодын дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн. Хороодын тохижилт, бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдүүлээд явж байгаа. Манай хороонд автобусны буудлыг шинэчлэн засварлах, НЕБ-ын 126 дугаар сургуулийн урд том оврын машинуудыг зорчуулахгүйн тулд өндрийн хязгаарлалт хийлгэж байгаа. Тухайн хэсгийн авто замаар том оврын машинууд их явдаг, улмаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигддөг байсан. Нийслэлийн Засаг даргаас олгосон 50 сая төгрөгийн төсвөөр эвдэрсэн явган замаа засах, хашаа хайс будах, шинээр барих зэрэг тохижилтын ажил хийж байгаа нь тун хэрэгтэй байна. Манай хороо бол нийслэлийн хамгийн том газар нутагтай хороо. Маршалын гүүрнээс зүүн тийш Налайх, Тэрэлжийн уулзвар, Төв аймгийн Сэргэлэн сумаар заагладаг. 35 мянган га газар нутаг, 11 мянга гаруй хүн амтай. Цаашдаа ч суурьшлын бүс тэлж байна. Нийслэлийн Засаг даргын уулзалтууд, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн гээд хорооны дарга нарын ажлыг сонсож, уялдаатай ажилладаг болсон” гэв.

Л.Отгонцэцэг: 50 сая төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай тохижуулсан

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Л.Отгонцэцэг “Өмнөх уулзалтын үр дүнд дүүрэг, хороодод тохижилтын ажилд 50 сая төгрөг хуваарилсан. Энэ санхүүжилтээр хүүхдийн тоглоомын талбай тохижуулсан. Манай хороо 11 дүгээр хороолол орчимд орон сууцны хороололтой, их сургуулиудын бүсэд оршдог. Хорооны Засаг дарга нарын саналыг нийслэл, дүүргийн ажилтай уялдуулснаар нийт ажлын гүйцэтгэл сайжирч байгаа. Өмнө нь байгаагүйгээр багадаа 70-80 хувьтай ажлууд хэрэгжиж байна. Хорооны иргэдтэй хамгийн ойр ажилладаг бидний үгийг сонсож, бодлогодоо уялдуулж байгаад баяртай байна” гэв.

Н.Нэргүй: Дан гэр хорооллын бүсэд камержуулалт, хүүхдийн тоглох орчин хамгийн хэрэгцээтэй

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Нэргүй “Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол хороодын Засаг дарга. Манай хороо 100 хувь гэр хорооллоос бүрдсэн. Толгойт бүсэд харьяалагддаг. 2800 гаруй өрхтэй. Барилгажилт байхгүй. 34 аж ахуйн нэгжтэй. Гуу, жалга ихтэй. Гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэл их байдаг учраас камержуулалтын ажилд түлхүү анхаардаг. Гудамжинд иргэд аюулгүй зорчих, хүүхдийн тоглох орчныг бий болгох ажил мөн чухал. Нийслэлээс тохижилтын ажилд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулж байгаа нь эдгээр ажилд дэмжлэг болж байна” гэв.

М.Амарсанаа: Шинэ суурьшлын бүсэд хүн ам, барилгажилт дагасан асуудал олон байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга М.Амарсанаа “Манай хороо Яармагийн шинэ суурьшлын бүсэд оршдог. Сүүлийн үед олон хотхон, хороолол ашиглалтад орж, хүн ам эрчимтэй өсөж байгаа. Үүнийгээ дагаад олон шинэ асуудал үүсдэг. Жишээлбэл, улсын сургууль ашиглалтад ороогүй байгаа учир хорооны 4000 гаруй хүүхэд өөр хорооны сургуульд явахаар болж байна. Барилгын үйл ажиллагаанаас болж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Үүнд стандарт норм, журмыг мөрдүүлэхэд анхаардаг. Барилгын компаниуд ажлаа чанаргүй эсвэл дутуу хийгээд айлуудыг нүүлгээд оруулчихдаг. Гэтэл гэрчилгээ гараагүй ашиглалтад орчихсон барилгууд олон байна. Үүнээс болж сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, тохижилтын ажил дутуу зэрэг олон асуудал үүсэж, эргээд бүх асуудал хорооны даргад ирдэг. Тиймээс шинэ барилга ашиглалтад ороход хорооны дарга хүлээлцэж авах нь зүйтэй байна” гэв.

Previous Post

Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Next Post

Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа

Next Post
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа

Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Жүжигчин О.Дөлгөөн Алтан ургийн гүнж, Цагаадайн улсын Монгол хатан Сарай Мульк Ханым-ын дүрд тогложээ

Жүжигчин О.Дөлгөөн Алтан ургийн гүнж, Цагаадайн улсын Монгол хатан Сарай Мульк Ханым-ын дүрд тогложээ

2026-05-09
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

2026-05-09
“Хөөрхөн зүрх” ТББ сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээгээ зогсооход хүрчээ

“Хөөрхөн зүрх” ТББ сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээгээ зогсооход хүрчээ

2026-05-09
Ерөнхий сайд Н.Учрал эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэсэн эрхэм баатрууддаа хүндэтгэл үзүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэсэн эрхэм баатрууддаа хүндэтгэл үзүүллээ

2026-05-09
ОБЕГ: Гал түймрийн голомтод байсан 22, 86 настай хоёр иргэний биеийн байдал хэвийн байна

ОБЕГ: Гал түймрийн голомтод байсан 22, 86 настай хоёр иргэний биеийн байдал хэвийн байна

2026-05-09
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-05-08
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэв

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэв

2026-05-08
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй хэвээр байна

2026-05-08
Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

2026-05-08
Б.Идэржавхлан: Татвар татаас, суутгал шимтгэлээс үүдэж “Чимээтэй номын сан” хаалгаа барьж байна

Б.Идэржавхлан: Татвар татаас, суутгал шимтгэлээс үүдэж “Чимээтэй номын сан” хаалгаа барьж байна

2026-05-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.