• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Даваадалай: Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар дахин барих шаардлагатай

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-24
Ангилал: Нийгэм
Т.Даваадалай: Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар дахин барих шаардлагатай

Багануур дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил 73.6 хувьтай байна. Тодруулбал, инженерийн шугам сүлжээний 10 ажил 77.5 хувийн гүйцэтгэлтэй, авто замын 5 ажил 85.2 хувь, тохижилтын чиглэлээр 4 ажил 78.7 хувь, барилгын чиглэлээр 16 ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Багануур дүүргийн Дулааны станцын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

Багануур дүүргийн дулааны станцын үндсэн тоноглол болох дөрвөн зуух хуучирсан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Санхүү, хөрөнгийн байдлаас шалтгаалж их засвар 10 орчим хувьтай хийгддэг аж.

Энэ талаар ‘Багануурын дулааны станц’ ТӨХК-ийн ерөнхий инженер А.Лхамсүрэн “Анх 1980 онд Багануурын уурхайг халаах зориулалтаар баригдаж 45 дахь жилдээ ажиллаж байгаа станц. Нийт 9 зуухтай. Хуучин Зөвлөлтийн технологиор хийгдсэн. Үндсэн тоноглол ажиллах хугацаа дууссан. Технологи хэт хуучирсан. Сүүлийн жилүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангахад хүндрэл үүсдэг болсон. Ирэх өвөл 12 тэрбум төгрөгийн 170-220 нэр төрлийн ажил техникийн шаардлагаар хийхээр төлөвлөсөн боловч энэ хэмжээний засвар хийж чадахгүй. Тиймээс 1.2 тэрбум төгрөгийн 40 ажил хийхээр санхүү шийдэгдэж, есдүгээр сарын 15-нд сүүлийн ажил дуусна. Техникийн шаардлагаар хийх хэрэгтэй байгаа нийт ажлын зөвхөн 10 хувь нь хийгдэж байгаа гэж ойлгож болно. Тиймээс станцын найдвартай байдлыг хангаж, аваар гарахаас сэргийлж ажиллах нь чухал байна. Станц алдагдалтай ажиллаж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулалтын ажлууд төлөвлөхөд хэцүү байдаг. Мөн тарифын асуудлыг хойшлуулдаг. Станцын хувьд эдийн засаг, санхүүгийн асуудал хамгийн их тулгамддаг. Энэ тал дээр анхаарч өгөөч” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Багануурын станц техник, технологийн бэлэн байдлынхаа зөвхөн 10 хувийг хангаж байгаа бөгөөд станцыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна. Дулааны станц өвлийн цагт ажиллаж, зун хэрэглээний халуун усанд л дулаан өгдөг учраас алдагдалтай байна. Тиймээс дулаан, цахилгаан хосолсон буюу хаягдал турбины усыг халаалтад ашигладаг байдлаар явах нь зүйтэй. Улаанбаатар хотод ТЭЦ-5, хог хаягдал шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс 2026 онд төр, хувийн хэвшлийн түншлэлэээр Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар шийдэх тухайд холбогдох яам, агентлагуудтай уулзаж, шийдвэрлэх талаас нь ажиллана. Суурь дэд бүтцийн салбаруудын тарифын шинэчлэлийг хийх хэрэгтэй байгааг эндээс харж болно” гэлээ.

Previous Post

Багануур дүүрэгт нийслэлээс хэрэгжүүлж буй 16 төсөл, хөтөлбөр нийт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Next Post

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн амьдралд нь оролцоход нь дэмжлэг үзүүлэх төвүүд ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.