• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Багануур дүүрэгт нийслэлээс хэрэгжүүлж буй 16 төсөл, хөтөлбөр нийт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-24
Ангилал: Нийгэм
Багануур дүүрэгт нийслэлээс хэрэгжүүлж буй 16 төсөл, хөтөлбөр нийт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэ үеэр Багануур дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцаж, асуудлыг хэлэлцлээ.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Эрүүл мэндийн төвийн их засварын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн төвийн агааржуулалт болон сангийн ажил бүрэн дууссан. Цонхны ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж буй талаар ‘Цахирт-Ану’ ХХК-ийн захирал С.Батдорж хэллээ. Мөн ‘Гүн галуутай’ сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны   халаалтын   системийг шинэчлэх  ажил хийгдэж дууссан, комисс ажиллуулах хүсэлт өгсөн байна.

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Г.Батбаатар ‘Манай эмнэлэг 1988 онд ашиглалтад орсон. Үндсэн 5 блоктой барилгыг үе шаттай засварлах, шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа. 314 ажилтантай. Жилд 9000 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Ойрын 5-6 сумын иргэдийг мөн хүлээн авч эмчилдэг. Мөн эмнэлгийн менежментийг сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч ажиллаж байна’ гэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ‘Багануур дүүрэг бол Багануурын уурхайд түшиглэн байгуулагдсан 5 хороонд ойролцоогоор 29700 оршин суугч, алба бус байдлаар 50 мянган орчим хүн ажиллаж амьдардаг. Улаанбаатар хотын дагуул хотын статустай хөгжиж байна. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 73.6 хувьтай байна. Тус дүүрэгт нийслэлийн зүгээс 16 төсөл, хөтөлбөрөөс 10 төслийг шинээр, 6 төслийг он дамнан хэрэгжүүлж байна. Эмнэлэг, сургууль зэрэг байгууллага их засвараас гадна урсгал засваруудаа сайтар хийж, арчилгаа үйлчилгээг сайн авч явах хэрэгтэй’ гэв.

Нийслэлээс нийт 10.2 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулсан дээрх 16 ажил нийт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа аж. Багануурын үйлдвэр технологийн парк, Монгол Улсад анх удаа устөрөгчийн цахилгаан станц байгуулах зэргээр аж үйлдвэрийг хөгжүүлэх, цаашлаад хагас коксын үйлдвэр барих боломжтой талаар мөн хэлэлцлээ.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ‘Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр Багануур дүүрэгт хүн амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлж, аж үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн зорилготой ажиллаж байна. Үйлдвэрүүд хөгжиж, дэд бүтэц, авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлууд явж байна. Манай дүүрэг  40 гаруй жилийн насжилттай учраас дэд бүтцэд анхаарах нь чухал. Улсын төсвөөр 4 эгнээ тойрог авто зам, цэвэрлэх байгууламжийг барих ажил явагдаж эхэлсэн’ гэсэн юм.

Previous Post

Маршалын гүүрнээс ‘Централ тауэр’-ын уулзвар хүртэлх баруун талын 3.7 км явган хүний зам шинэчлэлийн ажлыг ирэх сарын 1-нд дуусгана

Next Post

Т.Даваадалай: Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар дахин барих шаардлагатай

Next Post
Т.Даваадалай: Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар дахин барих шаардлагатай

Т.Даваадалай: Багануурын станцыг дулаан, цахилгаан хосолсон байдлаар дахин барих шаардлагатай

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.