• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүүхэд хохирсон хэргийн холбогдогч нар нь хохирогч нартай хамаарал бүхий 83 хувь нь гэр бүл, төрөл садны холбоотой хүмүүс байна

2024 ОНД 7973 ХҮҮХЭД ЗӨРЧЛИЙН УЛМААС ХОХИРЧЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-08
Ангилал: Тод мэдээ
Хүүхэд хохирсон хэргийн холбогдогч нар нь хохирогч нартай хамаарал бүхий 83 хувь нь гэр бүл, төрөл садны холбоотой хүмүүс байна

Прокурорын байгууллага хүүхэд хохирсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд хохирсон 6947 зөрчил бүртгэгджээ.

Хүүхэд хохирсон нийт 8213 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 34.7 хувь нь орон нутагт, 65.3 хувь нь Нийслэлд бүртгэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүрэг 1432, Сүхбаатар дүүрэг 836, Сонгинохайрхан дүүрэг 823, орон нутгийн хэмжээнд Баян-Өлгий аймаг 362, Дорнод аймаг 260, Хөвсгөл аймаг 244 гомдол, мэдээллийг тус тус хүлээн авч шалгасан нь хамгийн их байна.

2024 онд хүүхэд хохирсон нийт 6947 зөрчлөөс хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 3618, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2708, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 233, танхайрах 162, хүний бие халдах 72, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 45, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах 37, бусад 72 зөрчлийн улмаас нийт 7973 хүүхэд хохирчээ. Хүүхдийн эрх зөрчих зөрчлийн 84 хувь нь  хүүхдийн хувьд хамгийн аюулгүй орчин болох гэр бүлийн орчинд үйлдэгдэж, 10 хувь нь гудамж талбайд, 3.6 хувь нь сургууль, цэцэрлэгийн орчинд, үлдсэн хувь нь бусад газарт үйлдэгдсэн бөгөөд 54 хувь нь өдрийн цагаар, 46 хувь нь шөнийн цагаар үйлдэгджээ.

Зөрчлийн улмаас нийт 7973 хүүхэд хохирсноос 0-6 хүртэлх насны 2138, 7-14 насны 4330, 15-18 насны 1505 хүүхэд байгаагаас 49.4 хувь нь эрэгтэй, 50.6 хувь нь эмэгтэй хүүхэд байна.

Хүүхэд хохирсон хэргийн холбогдогч нарыг хохирогч нартай хамаарал бүхий байдлаар нь судалж үзвэл 83 хувь нь гэр бүл, төрөл садны холбоотой, 7.9 хувь нь танил, 9 хувь нь огт танихгүй хүн байжээ.

 Прокуророос хүүхэд хохирсон нийт 4267 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 78.2 хувийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд хүргүүлж шийдвэрлэжээ.

Хүүхэд хохирсон нийт зөрчлийн 5883 буюу 84.7 хувийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил эзэлж байгаа нь хамгийн их байна.

Зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг судлахад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүддээ агсам тавих, зүй бус харьцах, бие биеэ үл хүндлэн харьцах, хардах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж явах, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан үүргээ мэддэггүй, биелүүлдэггүй, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилд суралцаагүй, хүүхдэд тавих анхаарал халамж сул зэргээс хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах болон нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрх нь зөрчигдөж байна.

Эцэг, эхчүүдийн зүгээс харилцан бие биеэ хүндэтгэн харьцах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцааг үүсгэх, хүүхдийн дэргэд архидан согтуурах, хүчирхийлэл үйлдэхгүй байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалахдаа түүний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэрэглэх, хүүхэддээ цаг гаргаж тэдэнтэй харилцан ярилцах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах,  хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгаад анхаарал хандуулж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулснаар хүүхдээ зөрчлийн хохирогч болохоос, эрх нь зөрчигдөхөөс хамгаалж чадна. 

Previous Post

Ерөнхий сайд Г.Занданшатар замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай газар дээр нь танилцах ажил үргэлжилсээр байна

Next Post

Банкны картыг нь хулгайлан 51 сая төгрөгийн гүйлгээ хийжээ

Next Post
Банкны картыг нь хулгайлан 51 сая төгрөгийн гүйлгээ хийжээ

Банкны картыг нь хулгайлан 51 сая төгрөгийн гүйлгээ хийжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-01
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-01
Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

2026-04-30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.