• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Иргэн Б.Болороо: Би өөрөө аавын хайр халамжийг нэг ч өдөр амсаж үзээгүй өссөн болохоор нөхрөөсөө л аав хүний хайр халамж ямар байдгийг харж, ойлгож мэдэрдэг байлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-08
Ангилал: Нийгэм
Иргэн Б.Болороо: Би өөрөө аавын хайр халамжийг нэг ч өдөр амсаж үзээгүй өссөн болохоор нөхрөөсөө л аав хүний хайр халамж ямар байдгийг харж, ойлгож мэдэрдэг байлаа

Б.Болороо гэх дайчин бүсгүйн аавын тухай дурсамжаа өөрийн цахим хуудастаа нийтэлснийг та бүхэндээ хүргэж байна.

Би өөрөө аавын хайр халамжийг нэг ч өдөр амсаж үзээгүй өссөн болохоор нөхрөөсөө л аав хүний хайр халамж ямар байдгийг харж, ойлгож мэдэрдэг байлаа. Анх хүүхэдтэй болсныгоо мэдсэнээс хойш бүх зүйлээ үрдээ зориулсандаа. Хамаг л сайн шим тэжээлтэй гэсэн бүхнийг хэвлийд бойжиж байхад нь ээжээр нь дамжуулж өгдөг байлаа. Вокзал руу шинэ сүүнд явж ирээд сүүгээ хөөрүүлж өрөм идүүлээд тараг бүрж өгөөд л, хийх боломжтой ямар л мөнгө олох ажил байна бүгдийг хийгээд юугаар ч дутаагаагүй юм. Урагт сайн гэнэ гээд л хүчилтөрөгчийн коктелийг өдөр болгон найруулж уулгаад л бүхнийг хийсэн. Жирэмсэн эхнэрийгээ дагуулаад л дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс зохион байгуулдаг сургалтуудад хамрагдаад л, шөнө болохоор гэдэс тослонгоо хүүхэдтэйгээ ярилцдаг байлаа. Төрсний дараа хүүхдээ тэврээд хөхүүлж чадахгүй эхнэртээ туслаад хүүхдээ тэврүүлж хөхүүлээд, эхнэрийхээ хөхний сүүг саах, охиноо харах гээд л өдөрт 2хон цаг унтдаг мундаг аав байлаа. Бас болоогүй ээ өдөр нь охиныгоо авч салхилангаа гадаа байгаа ээжүүдээс туршлага судлаад ороод ирнэ, тэгээд л хайраа охиндоо ийм хоол хийж өгье сайн гэнэ гээд л их хөөрхөн. Охиноо 9 сартай байхад нь би ажилд ороод аав нь охиноо харах, ээжийг нь хүргэж өгч авах гээд л хамаг ачааг нуруундаа үүрсэндээ. Гэхдээ хань минь энэ бүхэндээ нэг ч удаа ялархаж байгаагүй юм. “Би угаасаа болно бүтнэ, чадна гээд чамайгаа ээж болгосон юм чинь охиндоо сайн аав байх нь миний үүрэг” гэдэг байлаа. Одоо ч охин минь байнга аавыгаа дурсаж ярьдаг. Нэг өдөр телевизээр аав нь хүүхдээ зодсон тухай мэдээ гарахад охин маань “ээжээ энэ худлаа яриад байна тэ аав хүн чинь хүүхдээ зоддоггүй харин ч дандаа үнсэж эрхлүүлээд, усанд оруулаад биеийг нь тосолдог биздээ” гэж хэлж байлаа. Охины минь хувьд аав гэдэг хүн ийм л сайхнаар төсөөлөгдөн үлдсэн нь аав нь ямар хүн байсныг гэрчлэх байхаа. Залуус минь эцэг болох амархан харин аав байх их хариуцлага шүү. Хүүхэд бүр ийм гэгээлэг бодлоор өсөх болтугай.

Previous Post

Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай

Next Post

ЭМЯ-ны сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилтан- ы өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Next Post
ЭМЯ-ны сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилтан- ы өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

ЭМЯ-ны сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилтан- ы өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.