• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Трамп: Путинтэй тун удахгүй уулзах төлөвтэй байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-08
Ангилал: Дэлхий
Трамп: Путинтэй тун удахгүй уулзах төлөвтэй байна

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 7 /AP/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “тун удахгүй” уулзах төлөвтэй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт мэдэгджээ.

Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын хийсэн яриа хэлэлцээг “маш сайн хэлэлцээ болсон” хэмээн Д.Трамп тодорхойлсон байна. Мөн ОХУ-ын асуудлаар “бид ихээхэн ахиц дэвшил гаргалаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлон хэлжээ.

“Удахгүй уулзалт болох магадлал өндөр байна” гэж Д.Трамп сэтгүүлчдэд хэлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн хоёр орны төрийн тэргүүн нарын удахгүй болох төлөвтэй байгаа уулзалтын талаар хэлэхдээ, “олон саад тотгорыг” даван туулах томоохон ажил хүлээж байна гэжээ.

“Өнөөдөр сайхан өдөр байлаа, гэхдээ биднийг маш их ажил хүлээж байна. Олон саад бэрхшээл байсаар байгаа бөгөөд бид ирэх өдрүүдэд, магадгүй ойрын хэдэн долоо хоногт шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” хэмээн М.Рубио “Fox Business” сувагт мэдээлсэн байна.

В.Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзахад нээлттэй гэж Д.Трамп хэлсэн талаар хэвлэлүүд Цагаан ордныг эш татан лхагва гаргийн өглөө мэдээлсэн юм. Д.Трампын зүгээс Украины асуудлаар тохиролцоонд хүрэхэд ОХУ-д өгсөн хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө В.Путин, С.Уиткофф нарын уулзалт боллоо.

Эх сурвалж: Монцамэ

Previous Post

Олон улсын математикийн олимпиадыг 2029 онд Монгол Улсад зохион байгуулах боллоо

Next Post

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар иргэн зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.